Уншиж байна...
"ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр боловЦ.Сандаг-Очир: COP17 ба COP31 хурлын уялдаа нь риогийн гурван конвенцын нэгдсэн хэрэгжилтийг ахиулах чухал алхам болноБ.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдлээН.Номтойбаяр: Аймгуудад тулгамдаж буй асуудлуудыг долоо хоног бүр Засгийн газрын хуралдаанд танилцуулж, шийдвэрлүүлнэ“Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг наймдугаар сарын 14-нөөс ажиллуулж эхэлнэХЗДХЯ: 30 байгууллагын 83 дүрэм журмыг хүчингүй болгуулавАзи тивийн аварга шалгаруулах олон улсын таеквон-догийн XI тэмцээн эхэллээАНУ-ын гэр бүлд үрчлэгдсэн хүүхдүүдийг Гадаадын иргэн, харьяатын газрын удирдлагууд хүлээн авч уулзлааМорингийн давааны замаас “Барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр” хүртэлх 1.5 км авто зам ашиглалтад орлооД.Будзаан: Он гарсаар бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн хүчиндэх гэмт хэрэг 104 бүртгэгдсэнБэлчээрийн ургамлын гаралт нийт нутгийн 55 хувьд сайн байнаМонголын тухай мэдлэгийг дэлхийд түгээх XIII их хурал Улаанбаатар хотноо болноУлаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орноБагануур дүүрэгт өндрийн камер суурилууллааЭхийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс 14.1 просантимилеэр буурсан байна
Б.Пүрэвдагва: Найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалснаар бизнес эрхлэхэд таатай нөхцөл бүрдлээ

НИТХ-ын ээлжит хуралдаанаар НИТХ-ын 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, зөвшөөрлийн шинжтэй 103 бүртгэлээс нийслэлийн бизнес эрхлэгчдийг чөлөөллөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Бид бодлого гаргаж байгаа хүмүүсийн хувьд иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулахад юу хийж болох вэ гэдэг өнцгөөс бодлого шийдвэрүүдээ гарган ажиллаж байна. “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд elicense.mn-д  хүсэлтээ өгснөөр эрх нь нээгдэж 30 хоногийн дотор бизнесээ эхлүүлж байгаа ч сарын дараа дахин материал бүрдүүлэхийн тулд төрийн хүнд сурталтай нүүр тулдаг процесс байгаа нь судалгаагаар нотлогдсон. Тиймээс НИТХ-ын хуралдаанаар 2025 оны 25/29 тоот тогтоолоор батлагдсан журмын зарим хэсгийг хүчингүй болгож, хоёр өөрчлөлтийг хийх санал оруулсан билээ. Ингээд найман салбарын 103 үйлчилгээний бүртгэлийг цуцалж байна. Үр дүнд нь иргэдийн амьдралын чанарыг сайжруулж, бизнес эрхлэхэд тухтай, таатай, хурдтай, хүнд сурталгүй байх нөхцөл бүрдэх юм. Бизнес эрхлэгчид төр болон иргэдийн өмнө хүлээх үүрэг нь энэ журмын 6-д заасан хэвээр үлдэж байна. Стандартын шаардлага болон хариуцлага тооцох механизм нь нийслэлийн ЗАА болон дүүргүүдийн үйлдвэр үйлчилгээний хэлтсүүдэд байгаа” гэлээ. Дээрх бүртгэлүүд цуцлагдсанаар төрийн хүнд суртал, олон шат дамжлагыг бууруулж,  бизнесээ саадгүй өргөжүүлэх боломжтой болж байгааг хотын дарга онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.