Уншиж байна...
Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлооСүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээАТГ: Нийтийн албанд томилогдох 433 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянавӨнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орноCOP17: Дэлхий Монгол руу харах өдрүүдХөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна“Сэлбэ ухаалаг хот” эдийн засгийн тусгай бүс байгуулах тогтоолын төслийг батлууллааМонголд болох COP17 Талуудын бага хурал гэж юу вэЖ.Энхбаяр: Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэОнцгой байдлын байгууллагын алба хаагчид 17 иргэний амь насыг авран хамгаалжээ
ГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзав

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Б.Энхсүх Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Дэд тэргүүн бөгөөд Элчин зөвлөх Цао Ли, Бригадын генерал Ши Юунбинь тэргүүтэй төлөөлөгчдийг 2026 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар ижил чиг үүргийн байгууллагуудын харилцаа, хамтын ажиллагаа, хоёр улсын иргэдийн харилцан зорчих хөдөлгөөн, цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон юм.

Уулзалтын эхэнд Монгол, Хятадын харилцаа “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн түвшинд гүнзгийрэн хөгжиж буйг тэмдэглэж, хоёр улсын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид бүх салбарт улам бүр бэхжинэ гэдэгт илтгэлтэй байгаагаа талууд илэрхийлэв.

Түүнчлэн хоёр орны иргэдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх, холбогдох хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалттай холбоотой бодит мэдээллээр хангах асуудлыг тодотгосон юм. Тухайлбал, цахим визээр Монгол Улсад нэвтэрсэн гадаадын иргэдийн хууль бусаар хөдөлмөр эрхлэх, визийн хугацаа хэтрүүлэх зэрэг зөрчил сүүлийн жилүүдэд нэмэгдэж буйтай холбогдуулан иргэдийн эрх зүйн мэдлэг, мэдээллийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ чухлыг онцлов.

Энэ оны 07 дугаар сарын байдлаар Монгол Улсад 129 орны 45,297 гадаадын иргэн оршин сууж байгаагаас 60 гаруй хувийг БНХАУ-ын иргэд эзэлж байна. Монгол Улсад оршин сууж буй БНХАУ-ын иргэдийн дийлэнх нь хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух зөвшөөрөлтэй байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.