Уншиж байна...
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалааНаймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэУлаанбаатарт бага зэргийн аадар бороо орноГазрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаалнаДэлхийн малчдын чуулга уулзалтын хүрээнд эмэгтэй малчдын тунхаглалыг хэлэлцэж байнаГИХГ-ын дарга Б.Энхсүх БНХАУ-ын Элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн уулзавЗасгийн газар аймгуудыг асуудлаа өөрсдөө шийдэх боломжийг нэмэгдүүлж, эрхзүйн саадыг арилганаГовийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +34 градус хүртэл халнаМИАТ: Японд үүссэн хар салхины улмаас зарим нислэгийн хуваарьт өөрчлөлт орлооСүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээАТГ: Нийтийн албанд томилогдох 433 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянавӨнөөдөр уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орноCOP17: Дэлхий Монгол руу харах өдрүүдХөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй улсын төсвийг бүрдүүлэх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж байна
“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа

Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, илүү цэвэрхэн, тухтай орчныг бүрдүүлэх зорилгоор Volunteer Mongolia байгууллагын сайн дурын залуус нэгдэн “Цэмбэгэр Улаанбаатар” давалгааг өрнүүлж Олимпийн гүүр, төв номын сангийн орчмын угааж байсан. Өнөөдөр 200 гаруй сайн дурын залуус нийслэлийн хот тохижилтын газрын ажилтнуудтай хамтран Сүхбаатарын талбайг угааж, цэвэрлэлээ.

Аж ахуйн нэгж, байгууллага бүр өөрийн оффис, үйлчилгээний газрын гаднах болон ойр орчмын 50 метр доторх явган хүний зам, нийтийн талбайгаа угааж цэвэрлэн, хотын соёлыг түгээх уриалга гэдгийг сайн дурын залуус хэлж байна. Аж ахуйн нэгж, байгууллагууд нь Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2009 оны 63 дугаар тогтоолоор үйл ажиллагаа эрхэлж буй байршлынхаа ойр орчмын 50 метр хэсгийн эрүүл ахуй, цэвэр цэмцгэр байдлыг хангах үүрэг хүлээдэг. Иймд аж ахуйн нэгж, байгууллагуудыг “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдэж, орчин тойрныхоо цэвэр цэмцгэр байдлыг хангахыг уриаллаа.  “Цэмбэгэр Улаанбаатар” давалгаа энэ зуны турш үргэлжлэх юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.