СОР17 хурлын Цэнхэр бүсийн Монгол Улсын павильоны нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал, БОУАӨ-ийн Сайд, СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга Ц.Сандаг-Очир, Дэд сайд Б.Мөнхтамир, Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва болон бусад албаны төлөөлөл оролцлоо.
Тус павильонд дэлхийн 22 улс, олон улс болон хувийн хэвшлийн нийт 88 байгууллага өөрсдийн хэрэгжүүлж байгаа болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл хөтөлбөр, судалгаа, шинэ санаачилгаа донор байгууллагуудад танилцуулах юм.
Байгаль орчны асуудлыг дэлхий нийтээр хэлэлцэх 11 өдөрт төр, хувийн хэвшлийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид олон талт төлөөлөлттэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой.
СОР17 хурал наймдугаар сарын 28-ний өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд одоогоор Цэнхэр бүс дэх оролцогчдын тоо 20 мянга даваад байна.