Уншиж байна...
Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэҮ.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэЦ.Сандаг-Очир: COP17-оор Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлнэДэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоногийн турш хэлэлцэнэНогоон соёл иргэншил ба COP 17-д  залуусын оролцооУ.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа
Дэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж байгаа Залуучуудын форум өндөр түвшний хэлэлцүүлэгт БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир оролцлоо. Энэхүү форум нь СОР13-ын үеэр анх зохион байгуулагдаж байсан бөгөөд цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаарх олон улсын бодлого, шийдвэрт залуучуудын нөлөөллийг нэмэгдүүлэх, залуусын санал санаачлагыг бодит шийдэлд хөтлөх, байгаль орчин, хөдөө аж ахуйн чиглэлээр залуу бизнес эрхлэгчдийг дэмжих боломжийг бий болгох зорилгоор энэ жил тав дахь удаагаа СОР-ын нэг хэсэг болон зохиогдож байгаа юм.

Дэд сайд Б.Мөнхтамир хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсын дэвшүүлж буй “Тал хээрийн төлөвлөгөө” буюу үндсэн гурван санаачлага болох Бэлчээрийн тэргүүлэх санаачлага, Ус ба газрын нэгдсэн санаачлага, Байгальд суурилсан тогтвортой хөгжлийн санаалчлагаа танилцууллаа.

Мөн дэд сайд Б.Мөнхтамир хэлсэн үгэндээ “Монгол Улсын хувьд бэлчээр бол зөвхөн хамгаалах шаардлагатай экосистем биш. Энэ нь малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэс юм. Монгол Улсад Улаанбаатар хотоос гадна орон нутагт ажлын байр бий болгож, орон нутгийн эдийн засгийг бэхжүүлэхэд чиглэсэн олон ажил хэрэгжиж байна. Энэ нь орон нутгийн хөгжлийн өргөн хүрээний бодлогын нэг хэсэг.

Тухайлбал, газрын нөхөн сэргээлт болон байгаль орчны үйл ажиллагаа нь орон нутагт ажлын байр бий болгох боломжтой. Бэлчээрийн нөхөн сэргээлт, усны менежмент, экосистемийн хяналтад илүү их хөрөнгө оруулахын хэрээр нөхөн сэргээлт, мониторинг болон холбогдох үйлчилгээний чиглэлээр ажиллах практик ур чадвартай хүмүүсийн хэрэгцээ нэмэгдэнэ. Мөн ногоон агробизнесээр дамжуулан ажлын байр бий болгох боломжтой. Хөдөө аж ахуйн түүхий бүтээгдэхүүнийг шууд экспортлох, эсвэл боловсруулалт багатайгаар борлуулахын оронд боловсруулах, баталгаажуулах, савлах, тээвэрлэх, зах зээл хөгжүүлэх замаар орон нутагт илүү олон ажлын байр бий болгож болно. Түүнчлэн орон нутагт ажлын байр бий болгохын тулд санхүүжилт, дэд бүтэц, зохистой эрх зүйн орчин шаардлагатай” гэдгийг онцоллоо.

Мөн “COP17 бол газрын нөхөн сэргээлтийг өргөжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог бэхжүүлэх, хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ” гэдгийг тодотгов.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.