Уншиж байна...
Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэҮ.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэЦ.Сандаг-Очир: COP17-оор Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлнэДэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоногийн турш хэлэлцэнэНогоон соёл иргэншил ба COP 17-д  залуусын оролцооУ.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна“Цэмбэгэр Улаанбаатар” давалгаанд нэгдсэн залуус Сүхбаатарын талбайг угаалаа
Э.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эм, эмнэлгийн хэрэглэгдэхүүн, биобэлдмэл, вакциныг нэг эх үүсвэрээс худалдан авах үйл ажиллагааны явцын талаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.

Монгол Улс 2026 онд гемофилийн фактор, могойн олон цэнт хоргүйсүүр, хавдрын бай эмчилгээний эм зэрэг нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг нэг эх үүсвэрээс худалдан авчээ. Тухайлбал, 2026 онд батлагдсан 2.7 тэрбум төгрөгийн төсвөөр нэг эх үүсвэрийн аргаар олон улсын байгууллагаас гемофилийн эсрэг рекомбинант факторыг худалдан авснаар нэгжийн үнэ буурч, 350 сая төгрөгийн хэмнэлт гарсан байна. ЭМДЕГ-аас 2025 онд төрөөс төлбөрийг нь хариуцах болон эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгосон эмийн тайланд дүн шинжилгээ хийж үзэхэд 424 төрлийн эмэнд 209.6 тэрбумыг зарцуулсан мэдээ гарчээ. Тэгвэл 2027 онд энэ алдааг залруулж, эмийн давхардлыг хасаж, олон улсын чанарын шаардлага хангасан, төсөвт хэмнэлт үүсгэх 179 эмийг жагсааж, үнийн санал авахаар Польш, Турк, Солонгос, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/, НҮБ-ын төслийн үйлчилгээний газар /UNOPS/, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/ зэрэг гадаад улс болон олон улсын байгууллагад хүргүүлээд байна.

Мөн төрөлжсөн мэргэжлийн эмнэлэг, аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдэд өндөр өртөгтэй, хамгийн өндөр хэрэглээтэй, тасалдал үүсэж болзошгүй эмийн 1 жилийн хэрэглээний санал ирүүлэхийг хүсэж, ирсэн саналуудыг нэгтгэж эхэлснээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар сайд онцоллоо.

Улсын хэмжээнд 4,909 иргэний хэрэглэдэг уналт таталтын эмийг мөн төрөөс төлбөрийг нь бүрэн хариуцах бөгөөд 10 үйлдвэрлэгчийн 45 нэр төрлийн эмийг худалдан авахаар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр /UNDP/-тэй гэрээ хийснээр нөөц бүрдэж, тасалдал үүсэхгүй байх нөхцөл бүрджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.