Уншиж байна...
Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээЭ.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэҮ.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэЦ.Сандаг-Очир: COP17-оор Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлнэДэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоногийн турш хэлэлцэнэНогоон соёл иргэншил ба COP 17-д  залуусын оролцооУ.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээГ.Жаргалсайхан: Нийслэлийн малчид хоршоо байгуулж, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байнаСалбарт нь олон жил ужгирсан асуудлуудыг шийдэх, эрх зүйн шинэчлэл хийх боломжийг судлах үүрэг өглөө1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
Бонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээ

Нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч Г.Жаргалсайхан ХБНГУ-ын Бонн хотын зөвлөлийн гишүүн, хотын орлогч дарга доктор Урсула Зауттер, Олон улсын харилцаа, дэлхийн тогтвортой хөгжлийн асуудал хариуцсан газрын дарга, төлөөлөгчдийн нарийн бичгийн дарга Стефан Вагнер нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Улаанбаатар, Бонн хотын олон жилийн найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хотын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр санал солилцов.

Улаанбаатар хот Бонн хоттой 1999 онд эрүүл мэнд, аялал жуулчлал, дэд бүтэц, төсөл хөтөлбөрийн чиглэлээр найрамдалт харилцаа тогтоосон бөгөөд өнгөрсөн хугацаанд хотуудын хамтын ажиллагаа өргөжин хөгжиж ирсэн. Монгол Улс, ХБНГУ-ын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хөгжиж буй энэ үед хот хоорондын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулах боломжтойг талууд онцоллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан Улаанбаатар хот дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, хүртээмжтэй орон сууц зэрэг олон талын сорилттой тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд олон улсын хамтын ажиллагаа, хувийн хэвшлийн оролцоо, инновац, шинэлэг санхүүгийн хэрэгслүүдийн ач холбогдол нэмэгдэж байгааг онцоллоо.

Цаашид Улаанбаатар, Бонн хот ногоон дэд бүтэц, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох бодлого, байгаль орчны хамгаалал, тогтвортой хот байгуулалт, төр-хувийн хэвшлийн түншлэл, орон сууц болон хотын үйлчилгээний салбарын хөгжилд харилцан туршлага солилцох, олон улсын хотуудын сүлжээ, хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох замаар Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Бонн хотын төлөөлөгчид Улаанбаатар хотын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэл, усны дахин ашиглалт, савласан усны хэрэглээг бууруулах, байгаль орчинд ээлтэй сав баглаа боодлыг нэвтрүүлэх зэрэг асуудлаар хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, усны салбарын туршлага, технологи, инновац, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг харилцан солилцох боломжтой гэдгээ илэрхийллээ. Мөн олон улсын хамтын ажиллагаа, тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан “Улаанбаатар хот Бонн хоттой тогтоосон найрамдалт харилцаа, хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, хотын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд харилцан туршлага судлах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах өргөн боломжтой” гэдгийг онцоллоо.

Талууд цаашид хотын тогтвортой хөгжил, ногоон шилжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны хамгаалал болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал нэгдэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.