Уншиж байна...
Улаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэКОП17-д оролцогчид бодит ахиц дэвшлийг хүсэж байна  200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажилланаБонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээЭ.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэҮ.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэЦ.Сандаг-Очир: COP17-оор Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлнэДэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоногийн турш хэлэлцэнэНогоон соёл иргэншил ба COP 17-д  залуусын оролцооУ.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байнаАТГ-ын мөрдөгч “Secondment” хөтөлбөрийн хүрээнд БНСУ-ын Дээд Прокурорын газарт ажиллахаар болжээГандантэгчэнлин хийдээр аялаж явсан аялагчийн 2900 юань хулгайд алдагджээ
200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажиллана

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастелийг хүлээн авч уулзав. Хоёр тал “Ногоон” сургууль санаачилгын хүрээнд хамтран ажиллах санал солилцов. 

Ерөнхий сайд уулзалтын эхэнд, монгол хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэнд, боловсрол, Монголын ирээдүйн сайн сайхны төлөөх таны ажил үйлс бүхэнд тань гүн талархал илэрхийлье хэмээв.  

НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Ногоон сургууль” санаачилга нийслэл, хөдөө орон нутагт хэрэгжиж байна. Тухайлбал, Эрдэнэт хотын 28 дугаар цэцэрлэг  газрын гүний дулаан, нарны эрчим хүч хослуулан жилд 168 тонн нүүрс түлэхгүй, 417.5 тонн нүүрсхүчлийн хий ялгаруулахгүй эрүүл ногоон цэцэрлэг болжээ. Үр дүнд нь жилдээ 120 сая төгрөг хэмнэж байна. Мөн Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургууль нарны цахилгаан үүсгүүртэй, ус, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ, гидропоник тариалалт, агаарын чанарын хяналттай, эко клуб, ногоон байгууламжтай, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангажээ. Тус сургууль хүүхдэд ээлтэй эрүүл ногоон сургуулийн цогц загвар, жишиг болсон байна. 

Ерөнхий сайд, НҮБ-ын Хүүхдийн Сан Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургуульд “Ногоон сургууль”-ийн цогц загвар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаад нэн талархалтай байна. 50 кВт нарны цахилгаан үүсгүүр, сайжруулсан WASH үйлчилгээтэй, ус, агаарын чанарын хяналттай, дотор орчны гидропоник тариалалт, эко клуб, ногоон байгууламж, сургуулийн орчин, замын хөдөлгөөний аюулгүй байдлын шийдлүүдийг нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь Засгийн газрын хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн төлөө за гэж хэлэхээс илүү, заавал хийх бодлоготой шууд уялдаж байна. Засгийн газар улсын хэмжээнд 200 сургуулийг “Ухаалаг, ногоон” сургууль болгохоор ажиллаж байна. Энэ хүрээнд НҮБ-ын Хүүхдийн Сантай Ногоон сургуулийн стандарт нэвтрүүлэх, олон улсын санхүүжилт босгох чиглэлд хамтран ажиллах хүсэлт илэрхийлэв. Ногоон сургууль бол хүүхдэд аюулгүй, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг зорилтыг өөртөө шингээсэн иж бүрэн цогц шийдэл юм гэдгийг мөн тэмдэглэв. 

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, хатагтай Биате Дастел Засгийн газрын “Ухаалаг, ногоон” сургуулийн санаачилга нь НҮБ-ын бүхий л хөтөлбөртэй уялдаж байна. Энэ чиглэлд бүх талаар хамтран ажиллахад бэлэн гэдгээ нотлов. Талууд илүү үр дүнтэй ажиллахын тулд хамтарсан удирдлагын тогтолцоо бүрдүүлэх, санхүүгийн механизм, техникийн зөвлөгөөний чиглэлд онцгой анхаарч ажиллах нь чухал болохыг илэрхийлэв. 

Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн барилгын 50 орчим хувь нь 1990 оноос өмнө барьсан, дулаан алдагдал, эрчим хүчний үр ашиггүй хэрэглээ ихтэй байна. Жишээлбэл нэг сургуулийн сарын халаалтын зардал зарим тохиолдолд 10-15 сая төгрөг хүрч байна. Харин “Ухаалаг, ногоон” сургуульд шилжсэнээр хэмнэсэн зардлыг анги танхимын дотоод агаарын чанар сайжруулах, эко орчин бүрдүүлэх, гадна талбайн аюулгүй байдлыг хангахад зарцуулахаар төлөвлөж буй юм. 

Засгийн газар “Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд “Ногоон, ухаалаг, эрүүл, аюулгүй сургууль” үндэсний нэгдсэн загвар боловсруулж байна. Энэ хүрээнд зөвхөн сургууль, цэцэрлэгийн барилга байшин шинэчлэх бус, сургалтын орчин, технологи, эрүүл мэнд, хүүхэд хамгаалал, оролцоог иж бүрэн, цогцоор нь шинэчлэхийг зорьж байна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.