Уншиж байна...
COP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байнаCOP17: Дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байнаУлаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэКОП17-д оролцогчид бодит ахиц дэвшлийг хүсэж байна  200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажилланаБонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээЭ.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэҮ.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэЦ.Сандаг-Очир: COP17-оор Монгол Улс “Тал хээрийн төлөвлөгөө”-г дэвшүүлнэДэлхийн байгаль орчны асуудлыг Монгол Улсад 11 хоногийн турш хэлэлцэнэНогоон соёл иргэншил ба COP 17-д  залуусын оролцооУ.Хүрэлсүх: Монгол Улс бэлчээр, нүүдлийн мал аж ахуйн салбарт дэлхийн хамтын ажиллагааны идэвхтэй төв байхыг зорьж байна
COP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байна

COP17-ийн энэ өдрийн анхаарал татсан зочдын нэг нь дэлхийн тансаг хэрэглээний хамгийн том группүүдийн нэг LVMH-ийн Loro Piana брэндийн гүйцэтгэх захирал Фредерик Арно байлаа.

Тэрбээр LVMH группийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирал Бернар Арногийн хүү бөгөөд 2025 оноос Loro Piana-г удирдаж байна. Түүний оролцоо зөвхөн алдартай бизнесийн гэр бүлийн төлөөлөл Монголд ирсэн гэдгээрээ бус, Монголын ноолуур, бэлчээрийн ирээдүй дэлхийн томоохон брэндүүдийн анхаарлын төвд орсныг харуулж байгаагаараа онцлог юм. Loro Piana Монголын ноолууртай 40 гаруй жилийн түүхэн холбоотой. Тус компани Улаанбаатар хотод Италиас гаднах цорын ганц боловсруулах үйлдвэрээ ажиллуулж, Монголын ноолуурыг угааж, самнан Италийн үйлдвэрүүддээ нийлүүлдэг. Үүнээс гадна Loro Piana НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц болон бусад түнш байгууллагатай хамтран Сүхбаатар аймгийн таван суманд “Resilient Threads” нэртэй таван жилийн хөтөлбөр хэрэгжүүлж байна.

Уг төсөл нь малчдын амьжиргааг дэмжихийн зэрэгцээ бэлчээрийн доройтлыг бууруулах, Монголын зүүн талын экосистем, биологийн олон янз байдлыг хамгаалахад чиглэдэг байна. Тиймээс Фредерик Арногийн COP17-д оролцож байгаа нь дэлхийн тансаг хэрэглээний салбарын хувьд ч газрын доройтол, бэлчээрийн тогтвортой байдал нь бизнесээс тусдаа асуудал биш болсны нэг илрэл юм. Монголын ноолуурын үнэ цэнэ зөвхөн нэг килограмм түүхий эдийн үнээр хэмжигдэхгүй. Бэлчээр, малчин, малын эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрлэлээс эхлээд дэлхийн брэнд хүртэл үргэлжлэх бүхэл бүтэн нийлүүлэлтийн сүлжээ хэр тогтвортой байхаар хэмжигдэх цаг ирж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.