Уншиж байна...
ХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцовCOP17 | DAY 5: Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын хоёр шинэ санаачилгыг эхлүүллээCOP17 | DAY 5: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалааСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болноCOP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байнаCOP17: Дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байнаУлаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэКОП17-д оролцогчид бодит ахиц дэвшлийг хүсэж байна  200 сургуулийг “Ухаалаг, ногоон” болгоход НҮБ-ын хүүхдийн сан хамтран ажилланаБонн хот Улаанбаатарын ундны усны чанар, шугам сүлжээний шинэчлэлд хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлжээЭ.Батшугар: 179 төрлийн эмийг нэг эх үүсвэрээс худалдан авахаар үнийн санал ирүүллээCOP17: Шийдвэр, хэлэлцээ төвлөрсөн цэнхэр бүсэд юу өрнөж байна вэДэд сайд Б.Мөнхтамир: Бэлчээр бол малчдын амьжиргаа, орон нутгийн эдийн засгийн үндэсСОР17: Риогийн конвенцуудын хүрээнд бодлогын уялдаа холбоог бэхжүүлнэ
ХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцов

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбямба НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын дэд захирал Ugochi Daniel-г хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Олон улсын гэрээ, гадаад хамтын ажиллагааны газрын дарга Ч.Нарантуяа, ГХУСАЗЗАА-ны Бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Билгүүн болон НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Монгол дахь салбарын захирал Dr.Yoko Fujimura, Төслийн ажилтан Б.Дөлгөөн нар оролцов.

Талууд Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хамтын ажиллагаа болон үндэсний холбон зуучлах тогтолцоо, Хилийн нэгдсэн удирдлага болон баримт бичгийн аюулгүй байдал, хилийн засаглалын шинэчлэл, аяллын болон иргэний бүртгэл баримт бичгийн аюулгүй байдал, иргэний бүртгэл болон бүртгэлийн мэдээллийн удирдлагын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Мөн Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага болон Хууль зүй дотоод хэргийн яам, түүний харьяа агентлагуудтай хилийн засаглал, шилжилт хөдөлгөөний удирдлагын чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцэв.

Цаашид техникийн хамтын ажиллагаа, мэргэжил дээшлүүлэх болон чадавх бэхжүүлэх үйл ажиллагаа, бүс нутгийн хэмжээнд мэдлэг, туршлага солилцох асуудлаар хамтран ажиллахаа илэрхийллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.