Уншиж байна...
ЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЭмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцжээБ.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэХонины ноосоор органик бордоо үйлдвэрлэгч “Мон пеллетс” ХХК COP17-д шилдэг төслөө танилцууллаа“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулнаХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцовCOP17 | DAY 5: Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын хоёр шинэ санаачилгыг эхлүүллээCOP17 | DAY 5: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалааСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болноCOP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байнаCOP17: Дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байнаУлаанбаатар хот Дэлхийн банк групптэй техникийн болон зөвлөх үйлчилгээг өргөжүүлнэ
Эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцжээ

Өнөөдөр ЭМДҮЗ-ийн 2022 оны “Эмийн жагсаалтыг шинэчлэн батлах тухай” 11 дүгээр тогтоол болон Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журмыг шинэчлэх асуудлаар уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.

Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл, Дэлхийн банк, эм зүйн салбарын мэргэжлийн болон төрийн бус байгууллага, эм үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангийн төлөөллүүд оролцож, шинэчлэлийн асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Эрүүл мэндийн даатгалын сангаас эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбоотой зохицуулалт болон эмийн жагсаалтыг шинэчлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журамд оруулах гол өөрчлөлт, шинэчлэлийн талаар талуудад мэдээлэл өглөө. Мөн “Эмийн жагсаалт”-ыг шинэчлэх төслийг танилцуулж, эмийн нэр төрөл, жагсаалтад оруулах болон хасах эмийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Ц.Батбаатар “Хөнгөлөлттэй эмийн хувьд баримтлах бодлого, журам, цаашлаад үнийг хэрхэн тогтоох, олон улсын арга, аргачлалтай хэр нийцэж байгаа, тэдгээрийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой эсэх зэрэг асуудлаар бүх оролцогч талын байр суурь, санал, мэдээлэл үнэ цэнтэй. Бид юун түрүүнд даатгуулагчийн эрх ашиг, эмийн хүртээмжийг бодолцохын зэрэгцээ эмийн салбарын оролцогчдод бодитой, хэрэгжих боломжтой зохицуулалт бий болгохыг зорьж байна” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцсон талууд эмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлттэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийлж, зохицуулалтын хэрэгжилт, эмийн хүртээмж, үнэ, чанар болон салбарын оролцогч талуудын уялдаа холбооны талаар санал, зөвлөмжөө хуваалцлаа. Оролцогч талуудаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн дүгнэж, хэрэгжүүлэх боломжтой саналуудыг тогтоолын төсөлд тусган боловсруулна. Улмаар шинэчилсэн тогтоолын төслийг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, холбогдох шийдвэрийг гаргах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.