Уншиж байна...
Непалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байнаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЭмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцжээБ.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэХонины ноосоор органик бордоо үйлдвэрлэгч “Мон пеллетс” ХХК COP17-д шилдэг төслөө танилцууллаа“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулнаХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцовCOP17 | DAY 5: Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын хоёр шинэ санаачилгыг эхлүүллээCOP17 | DAY 5: “333 нуур” санаачилгын хүрээнд байгуулсан хөв, цөөрмүүдийг танилцууллаа“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 420 хүүхдийн нэрийг зарлалааСОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болноCOP17-д Loro Piana-гийн гүйцэтгэх захирал Фредерик Арно оролцож байнаCOP17: Дэлхийн улс орнуудын Засгийн газрын төлөөлөгчид Улаанбаатарт хэлэлцэж байна
ЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр нар уулзалт хийлээ.

Уулзалтаар, СОР17 бага хурлын үеэр байгуулсан Санамж бичгийн үр дүн, Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төсөл, хиймэл оюунд суурилсан Ногоон дата төвийг хөгжүүлэх эрх зүйн болон хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгаа солонгоруулах, дэлхийн зах зээлд өрсөлдөх боломж зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улс сэрүүн цаг агаар, сэргээгдэх эрчим хүчний нөөц, газар зүйн байршлын давуу талд тулгуурлан олон улсын дата төвийн гол бүс болж хөгжих боломжтой. Ингэхдээ

  • Үндэсний хиймэл оюуны тогтолцоо бий болгох
  • Олон улсын дата төвүүдийг байгуулахад бодлогын түвшинд анхаарч ажиллах бөгөөд хөрөнгө оруулагчдын зүгээс
  • Өгөгдлийн халдашгүй байдал
  • Эрчим хүчний тогтвортой, найдвартай хангамж
  • Сүлжээний холболтын найдвартай байдал гэсэн шаардлага тавьж буйг уулзалтаар онцлов.

Мөн Өгөгдлийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьсантай уялдуулан боловсруулсан бодлого, стратегийн хүрээг улсын бодлого төлөвлөлтөд тусгах, Засгийн газарт танилцуулж хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг хамтран батлуулах талаар ярилцлаа.

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин дата төвийн эдийн засгийн болон нийгмийн үр өгөөжийг онцолж, чөлөөт бүсүүдэд түшиглэсэн дата төвүүдийг хөгжүүлэх, сүлжээ, харилцаа холбооны дэд бүтцийг нэмэгдүүлэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ, үндэсний хиймэл оюуныг хөгжүүлэх боломжийн талаар байр сууриа илэрхийлсэн.

Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр Алсын хараа-2050 болон Хөгжлийн бодлого, баримт бичгүүдэд тусгаж дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн. Уулзалтын үр дүнд, хамтарсан Ажлын хэсэг байгуулахаар боллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.