Уншиж байна...
Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байнаӨнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орноCOP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллааЦагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30–50 тэрбум төгрөгт хүрч байнаСолонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа"Байшин барьж өгнө" хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээНепалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байнаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЭмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцжээБ.Пүрэвдагва: Улаанбаатар хот усыг дахин боловсруулах, хурын усыг хуримтлуулах, нөөцлөх төслүүдийг хэрэгжүүлнэХонины ноосоор органик бордоо үйлдвэрлэгч “Мон пеллетс” ХХК COP17-д шилдэг төслөө танилцууллаа“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын хөрөнгө оруулагчийг 10 дугаар сард багтаан сонгон шалгаруулнаХЗДХЯ: Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагатай хамтын ажиллагааны санал солилцов
Ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байна

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс 2026-2027 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна. Зуншлагын байдал наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 60 орчим хувьд хэвийн, нутгийн 40 гаруй хувьд гантай болон гандуу байв.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 32.3 хувь нь бэлчээрийн нөөцтэй, 20.5 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 29.8 хувь нь даац 1-3 дахин хэтэрсэн, 8.3 хувь нь даац 3-5 дахин хэтэрсэн, 9.1 хувь нь даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, ирэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, харин 50 орчим хувьд хэтэрч гарлаа. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Ховд, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Сүхбаатар аймгийн зарим, Увс, Говь-Алтай, Хөвсгөл, Архангай, Булган, Өвөрхангай, Төв, Дорноговь, Хэнтий аймгийн цөөн сумдын зарим нутгаар зуншлага оройтсон, гандуу болон гантай байгаагаас даац олон дахин хэтэрч гарсан байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.