Уншиж байна...
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлааБОУАӨЯ: Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байнаМИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээЭнэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулнаИрэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байнаӨнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орноCOP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллааЦагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30–50 тэрбум төгрөгт хүрч байнаСолонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа"Байшин барьж өгнө" хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээНепалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байнаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЭмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцжээ
“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханы санаачилгаар хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургууль болон сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны есдүгээр сарын 1-ний өдрөөс ЕБС-иудад  “Хүүхэд хамгаалагч цагдаа” ажиллаж эхэллээ. Өнөөдөр \2026.08.31\ “Хүүхэд хамгаалагч цагдаа”-гаар ажиллах алба хаагчдын төлөөллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан хүлээн авч уулзсан юм.

 

Тэрээр “Монгол Улсад сүүлийн таван жилийн хугацаанд хүүхэд хохирсон 10,665 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 1,228 нь сургуулийн орчинд үйлдэгдсэн байна. Сургуулийн орчинд үйлдэгдсэн нийт гэмт хэргийн 74 хувь нь нийслэлд бүртгэгдсэн бөгөөд үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийллийн улмаас хохирсон хүүхдийн тоо өсөх хандлагатай байна.

Хүүхэд хохирсон гэмт хэрэг, зөрчлийг бууруулах чиглэлээр хууль сахиулах болон холбогдох байгууллагуудаас аян, төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ирсэн хэдий ч хүүхдийн аюулгүй байдлыг хангах, урьдчилан сэргийлэх ажлыг тогтолцооны түвшинд эрчимжүүлэх шаардлага бий болсон. Иймд “Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж, хүүхдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.” хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас цэргийн байнгын тэтгэвэрт гарсан ахмад ажилтнууд бөгөөд сургууль болон түүний ойр орчмын хүүхэд олноор цуглардаг, хараа хяналт сул, гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх эрсдэлтэй цэг, орц, гарц болон замын хөдөлгөөний нөхцөлд эрсдэлийн үнэлгээ хийж, илэрсэн эрсдэлийг арилгуулахад чиглэн ажиллана.

Мөн үе тэнгийн дээрэлхэлт, хүчирхийлэл, архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээ, цахим дээрэлхэлт, залилан, бэлгийн хүчирхийлэл болон бусад гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй мэдээ, мэдээллийг холбогдох байгууллагад шуурхай мэдээлж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийг илрүүлэх, хамгаалах арга хэмжээ авч ажиллана.

Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, багш, хүүхдүүдэд зориулсан сургалт, нөлөөллийн ажлыг “Өсвөрийн сэргийлэгч” бүлгэмтэй хамтран тогтмол зохион байгуулж, “School police” эргүүлд үүрэг гүйцэтгэж буй эцэг, эх, асран хамгаалагчдыг арга зүйн удирдлагаар хангана.

Ингэснээр “Хүүхэд хамгаалагч цагдаа” нь цагдаагийн болон боловсролын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулах, хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллах чухал холбоос болох юм.

“Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы санаачилгаар Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хариуцан, ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх албаны Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс,  Нийслэлийн цагдаагийн удирдах газар, Боловсролын яам, Цагдаа, дотоодын цэргийн ахмадын хороотой хамтран хэрэгжүүлж байна.

Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг хангахад төр, байгууллагаас гадна иргэн бүрийн үүрэг, оролцоо чухал юм. Иймд гэр бүл, сургууль, цаашлаад нийгмийн бүхий л орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хамгаалах үйлсэд иргэд, олон нийтийг хамтран ажиллахыг ХЗДХЯ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс  уриалж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.