Уншиж байна...
УИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлааБОУАӨЯ: Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байнаМИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээЭнэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулнаИрэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байнаӨнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орноCOP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллааЦагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30–50 тэрбум төгрөгт хүрч байнаСолонгосын Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин дурсгалын мод тарилаа"Байшин барьж өгнө" хэмээн бусдаас 58 сая төгрөг залилжээНепалд болсон үерийн улмаас 160 гаруй хүн амиа алдаж, хэдэн зуун хүн сураггүй болсон байнаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЦХИХХЯ: Хиймэл оюун, дата төвийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаЭмийн жагсаалт, эмийн үнийн хөнгөлөлтийн зохицуулалтыг шинэчлэх талаар хэлэлцжээ
МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа

МИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороо /МҮОХ/-той хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт талууд Монгол Улсад олимпын хөдөлгөөнийг сурталчлан дэлгэрүүлэх, Үндэсний агаарын тээвэрлэгчийн үйл ажиллагаа, онцлогийг гадаад улсын спортын болон бусад салбарт сурталчлан таниулах, харилцан дэмжих чиглэлээр хамтран ажиллахаар тусгажээ.

МИАТ ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Т.Тэлмэн хэлэхдээ “Энэхүү санамж бичгээр бид Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, дасгалжуулагчид, арын албаныхныг бүх талаар дэмжиж, хамтарч ажиллана.Тив, дэлхийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн, уралдаан, Олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа тамирчдыг дэмжиж, МИАТ компанийн нислэгээр нисэхэд нь тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлнэ. Нөгөө талаас Үндэсний шигшээ багийн тамирчид, Олимпын хорооны албан хаагчид МИАТ компанийг сонгон үйлчлүүлэх, мөн МИАТ компанийг олон улсад сурталчлан таниулна. Хоёр тал ийм хэлбэрээр харилцан ашигтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. МҮОХ 2028 оны Олимпын наадамд оролцох эрхээ авах тэмцээн, уралдаануудад оролцож эхэлсэн, одоо Азийн наадамд тамирчдаа үдэж өгөхөөр бэлтгэлээ базааж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан МИАТ-ийн нислэгийн чиглэлүүдээр тэмцээн, уралдаанд явж байгаа тамирчдад визийн хөнгөлөлт, урамшуулал олгох, мөн тамирчдын ачаа тээшинд хөнгөлөлт үзүүлэх, цаашлаад олон хүнтэй том баг явж буй тохиолдолд тусгай үүргийн нислэг гаргаж өгөх зэргээр дэмжиж, хамтарч ажиллах бололцоотой” гэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг хамтын ажиллагааны талаар “Бид МИАТ ТӨХК-тай Олимпын хорооны түншийн гэрээгээ сэргээж байна. Дөрвөн жилийн өмнө хамтран ажиллах гэрээ хийсэн. Тухайн үед Азийн наадамд оролцох гэж байсан. Тэгвэл есдүгээр сарын 19-нд нээлтээ хийх энэ удаагийн Азийн наадамд манай улсаас 300 гаруй тамирчин оролцох гэж байна. Хоёр жилийн дараа болох Лос-Анжелесийн 2028 оны олимпод манайхаас 30-40 тамирчин оролцоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Үүнд Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанитай түншилж, тамирчдаа дэмжих нь бидний хамгийн том зорилго юм” хэмээн онцлон тэмдэглэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.