Уншиж байна...
Монгол Улсын иргэдийн Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хоног болноМонголбанк наймдугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлааБорнуур сум 2700 га-д үр тариа, хүнсний ногоо тариалжээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлааХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүллээГовийн бүс нутгаар +35 градус хүртэл халнаУИХ-ын дарга С.Бямбацогт Бенилюксийн Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдтэй уулзлааБОУАӨЯ: Ойн хөнөөлт шавжтай дрон ашиглан тэмцэж байнаМИАТ ТӨХК, Монголын Үндэсний Олимпын хороотой хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа“Аюулгүй сургууль” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч цагдаа” төслийг хэрэгжүүлж эхэллээЭнэ өвөл нийслэлд 430 мянган тонн шахмал түлшийг 446 цэгээр борлуулнаИрэх өвөл-хаврын бэлчээрийн даац нутгийн 50 гаруй хувьд хүрэлцээтэй, 50 орчим хувьд хэтэрч гарсан байнаӨнөөдөр Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар бороо орноCOP17: Газрын нөхөн сэргээлт, гангийн тэсвэржилт болон хэрэгжилтийн шинэ гарцуудыг ахиуллааЦагааннуур сумын газар тариалангийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл 30–50 тэрбум төгрөгт хүрч байна
Борнуур сум 2700 га-д үр тариа, хүнсний ногоо тариалжээ

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал Төв аймгийн Борнуур суманд ажиллаж, тэжээлийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцан газар тариалан эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзав.

“Борнуур тэжээл” үйлдвэр нь 2024 онд ашиглалтад орсон бөгөөд цагт 1-1,5 тн малын тэжээл үйлдвэрлэж байна. Түүхий эд болох солом, тэжээлийн буудай, арвай, овъёос, байгалийн ургамал, хадлан зэргийг орон нутгийн болон зэргэлдээ сумдын тариаланчдаас авдаг ажээ.

Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн хүчит тэжээлээ нутгийн малчид, үхрийн фермийн аж ахуй эрхлэгчид, онцгой байдлын газарт нийлүүлдэг. Цаашид үйлдвэрийн хүчин чадлаа сайжруулж, агуулах сав, барилга байгууламжаа нэмэгдүүлэхээр ажиллаж байгаагаа үйлдвэрийн удирдлагууд хэлсэн юм.

Үүний дараа төмс, хүнсний ногоо тариалагч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа. Борнуур сум нийт 2700 га-д үр тариа, төмс хүнсний ногоо тариалжээ. Тухайлбал, 1500 га-д тэжээлийн ургамал, 120 га-д үр тариа, 560 га-д төмс, 430 га-д байцаа, манжин, лууван, сонгино зэрэг хүнсний ногоо тарьсан байна. Энэ жил хур бороо элбэгтэй цаг агаар ивээсэн сайхан жил болж байгаа талаар тариан эрхлэгчид хэлж байв.

Ургац хураалтын үйл явц болон салбарт тулгамдаж буй асуудлуудаар санал солилцох үеэр шатахууны тасалдал хүндрэлийг шийдвэрлэх, ажиллах хүчний дутагдлыг нөхөж хүн хүчийг оновчтой зохион байгуулах, сумын 920 га услалтын системийн засвар, шинэчлэлд анхаарлаа хандуулах зэрэг санал хүсэлтийг хэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.