Уншиж байна...
Хүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийгэл оногдуулжээБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байнаГэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагдлааЭнэ сарын 25-27-ны хооронд Монгол-Хятадын авто замын боомтууд хаагданаИрэх сарын 10-нд “Сэтгэцийн эрүүл мэнд 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагданаИхэнх нутгаар эрс сэрүүснэОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байнаМонгол Улсын Статистикийн салбарт “Хиймэл оюуны өгөгдлийн экосистем” хөгжүүлнэЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээС.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэМонгол Улсын иргэдийн Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хоног болноМонголбанк наймдугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлааБорнуур сум 2700 га-д үр тариа, хүнсний ногоо тариалжээЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа
Хүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийгэл оногдуулжээ

Прокурорын байгууллага зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавьдаг.

Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж хуульчилсан.

Зөрчлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд “Тэтгэлэг төлөгч шүүхийн шийдвэрээр сар бүр төлбөл зохих хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй” зөрчил 2026 оны эхний 8 сарын байдлаар нийт 188 бүртгэгджээ. Үүнээс 93 буюу 49.5 хувь нь Нийслэлд, 95 буюу 50.5 хувь орон нутагт бүртгэгдсэн байна.

Зөрчлийн хэргийн шийдвэрлэлтийг авч үзвэл, эрх бүхий албан тушаалтнаас 182 хэргийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулахаар шүүхэд хүргүүлж, 6 хэргийг шалгаж байна.

Шүүхээс нийт 157 хүнд шийтгэл оногдуулсны 75 хүнд торгох, 82 хүнд баривчлах шийтгэл оногдуулжээ. Зөрчлийн холбогдогч нарыг хүйсийн байдлаар авч үзвэл, 154 нь эрэгтэй, 4 эмэгтэй, насны хувьд 18-25 насны 3, 26-35 насны 48, 36-45 насны 87, 46-55 насны 19 хүн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.