Уншиж байна...
Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа жилд 8-10 тонн хадлан бэлтгэдэгЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээХүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийгэл оногдуулжээБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байнаГэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагдлааЭнэ сарын 25-27-ны хооронд Монгол-Хятадын авто замын боомтууд хаагданаИрэх сарын 10-нд “Сэтгэцийн эрүүл мэнд 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагданаИхэнх нутгаар эрс сэрүүснэОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байнаМонгол Улсын Статистикийн салбарт “Хиймэл оюуны өгөгдлийн экосистем” хөгжүүлнэЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа23 дахь удаагийн “Crossing Bridges” олон улсын гэрэл зургийн фестиваль Улаанбаатар хотноо эхэллээС.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан хөшөөг шилжүүлнэМонгол Улсын иргэдийн Тайландын Хаант Улсад визгүй зорчих хугацаа 30 хоног болноМонголбанк наймдугаар сард 3,058.0 кг үнэт металл худалдан авлаа
Энэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

Төрийн албаны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан. Ийнхүү Төрийн албаны зөвлөлөөс баталсан хуваарийн дагуу 2026 оны III улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ. Энэ удаагийн ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1,469, улсын хэмжээнд нийт 2,735 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалтыг есдүгээр сарын 7-9-нд зохион байгуулна. Шалгалтыг өдөрт дөрвөн ээлжээр явуулах бөгөөд нэг ээлжид 100 иргэн шалгалт өгөхөөр хуваарилжээ.

Өмнөх улирлуудын шалгалтын дүнгээс үзэхэд, 2026 оны I улиралд Улаанбаатар хотод 1,532 иргэн бүртгүүлснээс 1,049 иргэн буюу 68.5 хувь нь шалгалтад оролцож, 365 иргэн буюу 34.8 хувь нь тэнцсэн байна. Харин II улиралд 1,152 иргэн бүртгүүлснээс 917 иргэн буюу 79.6 хувь нь шалгалт өгч, 326 иргэн буюу 35.6 хувь нь тэнцжээ. Дээрх хоёр улирлын шалгалтаар нийт 691 иргэн, шалгалтад оролцогчдын 35.1 хувь нь төрийн албаны нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна.

Төрийн албаны ерөнхий шалгалтыг нийслэл болон орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Шалгалтын агуулга, зохион байгуулалтын арга хэлбэрийг үе шаттайгаар боловсронгуй болгосноор иргэд цаг хугацаа, орон зайнаас үл хамааран шалгалтын сорил, даалгаврыг ажиллах, холбогдох хууль, журмыг судлах, мэдлэгээ сорих, бататгах боломж бүрдсэн. Төрийн албаны ерөнхий шалгалтыг 100 хувь цахим хэлбэрт шилжүүлснээр хүний оролцоо, хөндлөнгийн нөлөөллийг бууруулж, шалгалтыг ил тод, нээлттэй зохион байгуулах нөхцөл бүрдсэн байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.