Уншиж байна...
“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байнаМонтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович Гандантэгчэнлин хийдэд зочилжээЭХЯ: Баянхонгор аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байнаУлсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээӨнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орноХөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа жилд 8-10 тонн хадлан бэлтгэдэгЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээХүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийгэл оногдуулжээБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байнаГэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагдлааЭнэ сарын 25-27-ны хооронд Монгол-Хятадын авто замын боомтууд хаагданаИрэх сарын 10-нд “Сэтгэцийн эрүүл мэнд 2026” олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагданаИхэнх нутгаар эрс сэрүүснэОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байнаМонгол Улсын Статистикийн салбарт “Хиймэл оюуны өгөгдлийн экосистем” хөгжүүлнэ
Монтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович Гандантэгчэнлин хийдэд зочилжээ

Монтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович, гэргий хатагтай Милена Милатович нар Монголын Бурханы Шашинтны Төв- Гандантэгчэнлин хийдэд хүндэт зочны ёсоор морилон саатжээ.

Эрхэм хүндэт зочдыг МБШТ- Гандантэгчэнлин хийдийн Гадаад харилцаа хариуцсан тэргүүлэгч лам М.Ганхуяг угтан авч, МБШТ-Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламтан болон тэргүүлэгч лам хуврагууд хийдийн шашин соёлын голомт болсон Батцагаан цогчэн их дуганы үүдэнд хадаг дэлгэн халуун дотноор угтан авсан байна.

Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж эрхэм хүндэт зочдод Батцагаан цогчэн их дуганы түүх, бэлгэдэл, Монголын Бурханы шашны уламжлал, номын өв соёлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

Ерөнхийлөгч Якoв Милатович Монголын Бурханы шашны гүн утга агуулгад онцгойлон ач холбогдлыг илэрхийлж, бурханы шашинд чухал бэлгэдэл болсон хөх, шар, цагаан өнгөний утга учрын талаар Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржоос сонирхон асуув.

Тэргүүн их хамба лам эдгээр өнгөний бэлгэдэл, хүний сэтгэлийн мөн чанар, мунхаг харанхуйг арилган гэгээрэлд хүрэх оюун санааны зам мөртэй хэрхэн холбогддог талаар гүн утга агуулгатайгаар тайлбарлан өглөө.

Үүний дараа эрхэм хүндэт зочид төр, түмний их шүтээн Жанрайсиг дуганы өмнөх талбайд хүрэлцэн очиж, Монголын уламжлалт шашин, соёлын өвийн нэгэн чухал илэрхийлэл болсон цамын хүндэтгэлийн үзүүлбэрийг таалан сонирхов.

Ийнхүү Монтенегро Улсын ерөнхийлөгч Якoв Милатович, гэргий хатагтай Милена Милатович нарын Гандантэгчэнлин хийдэд хийсэн хүндэтгэлийн айлчлал нь Монголын Бурханы шашны уламжлал, түүх, соёлын үнэт өвтэй танилцсан, хоёр орны ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг бэхжүүлсэн утга төгөлдөр үйл явдал боллоо.

May be an image of clarinet and oboe

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.