Уншиж байна...
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллааХаннс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлааБагануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болноЗӨВЛӨМЖ: Хэрхэн төмс, хүнсний ногооны агуулах, зоорийг ариутгах вэӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байнаМонтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович Гандантэгчэнлин хийдэд зочилжээЭХЯ: Баянхонгор аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байнаУлсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээӨнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орноХөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа жилд 8-10 тонн хадлан бэлтгэдэгЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээХүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийгэл оногдуулжээБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байнаГэрийн даалгаврын талаар баримтлах чиглэл батлагдлаа
Ханнс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан өнөөдөр (2026.09.11) Ханнс Зайделийн сангийн Зүүн хойд болон Төв Азийн бүс нутгийг хариуцсан захирал, хатагтай Вероника Айхингерийг хүлээн авч уулзлаа.

Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Монгол Улсын ардчилал, эрх зүйт төрийг бэхжүүлэх, тэр дундаа хууль тогтоох үйл ажиллагааны чанарыг дээшлүүлэхэд Ханнс Зайделийн сан олон жилийн турш хамтран ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсныг талархан дурдаад, хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэх талаар тодорхой саналуудыг хэлэв. Улсын Их Хурлын Тамгын газраас явуулж буй хуулийн төсөл боловсруулагчдыг чадавхжуулах сургалтыг цаашид үе шаттай өргөжүүлж, олон улсын хөтөлбөр болгохын тулд ХБНГУ-ын хуульчид, судлаач эрдэмтэд, багш нартай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа Ерөнхий нарийн бичгийн дарга онцолсон юм.

Хууль тогтоомжийн хэрэгжилт, зохицуулалт, түүний үр нөлөөг үнэлэх арга зүй, олон улсын чиг хандлагаас суралцаж, шийдвэр гаргагчдыг шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээллээр хангах чадавхыг бэхжүүлэх, парламентын судалгаа, шинжилгээнд хиймэл оюун ухаан, технологийн ололтыг нэвтрүүлэх, хууль тогтоомжийн төслийн эдийн засаг болон улсын төсөвт үзүүлэх нөлөөллийг тооцох аргачлалыг сайжруулах, мөн Үндсэн хуулийн цэцэд гаргах тайлбарын чанар, хуулийн төслийн бүрдүүлбэрт хяналт тавих арга зүйг боловсронгуй болгох чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх саналтай байгаагаа тэрбээр илэрхийлэв.

Хатагтай Вероника Айхингер өөрийн хариуцдаг бүс нутгийн улс орнуудад явуулж буй үйл ажиллагаатай танилцаж яваагаа хэлээд, парламентын чадавх, хууль тогтоох, хяналт тавих чиглэлээр идэвхтэй хамтран ажиллах ажил хэрэгч санал дэвшүүлсэнд Ерөнхий нарийн бичгийн даргад талархал илэрхийлэв. Дээрх саналуудыг цааш уламжилж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хамтын ажиллагаанд тусгуулахын тулд идэвхтэй ажиллана гэдгээ тэрбээр илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үнэлгээний газрын дарга Ж.Сайнхишиг, Мэдээллийн технологийн газрын дарга Т.Бат-Эрдэнэ, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Ионатан Гленк нар байлцлаа гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.