Уншиж байна...
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөөХаннс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлааБагануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болноЗӨВЛӨМЖ: Хэрхэн төмс, хүнсний ногооны агуулах, зоорийг ариутгах вэӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун“Сэлбэ ухаалаг хот”-ын ундны усны шугамыг зэс хоолойгоор угсарч байнаМонтенегро Улсын ерөнхийлөгч Яков Милатович Гандантэгчэнлин хийдэд зочилжээЭХЯ: Баянхонгор аймагт өвөлжилтийн бэлтгэл ажил төлөвлөгөөний дагуу үргэлжилж байнаУлсын хилээр сэтгэцэд нөлөөт бодис нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээӨнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орноХөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа жилд 8-10 тонн хадлан бэлтгэдэгЭнэ оны III улирлын Төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээХүүхдийн тэтгэмжээ 3 сараас дээш хугацаанд төлөөгүй 188 хүнд шийгэл оногдуулжээБарилгын салбарт 110 гаруй мянган хүн хөдөлмөр эрхэлж байна
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөө

"Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Уул уурхайн бүтээгдэхүүний өчигдрийн (2026.09.10) арилжаагаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 44 хувиас багагүй молибдены агуулгатай баяжмал 520 НМТ (нойтон метр тонн) 468 ХМТ (хуурай метр тонн)-ын доод үнийг 28,317.9 ам.доллароор дуудлага арилжаанд оруулсан.

Арилжаанд оролцогчдоос ирүүлсэн өрсөлдөөнт захиалгын үр дүнд молибдены баяжмалын үнэ тонн тутамд 5,450 ам.доллароор өсч, хэлцлийн үнэ 33,767.9 ам.доллар/тонн болсон бөгөөд нийт 15,803,377.2 ам.доллароор тухайн бүтээгдэхүүн амжилттай арилжаалагдлаа.

Монголын хөрөнгийн бирж нь бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллан, 2026 онд “Молибдены баяжмалын арилжааны гэрээний стандарт тогтоох, мөрдүүлэх журам”-ыг шинээр боловсруулан батлуулж, “Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны журам”-д нэмэлт өөрчлөлт оруулсан нь ийнхүү үр дүнгээ үзүүлж эхэллээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.