Уншиж байна...
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилааМОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШААРДЛАГА ХАНГАСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭНийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байнаУБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байнаНийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөөАлтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байнаНийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөөХаннс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлааБагануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болноЗӨВЛӨМЖ: Хэрхэн төмс, хүнсний ногооны агуулах, зоорийг ариутгах вэӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ Ерөнхий боловсролын 4 дүгээр болон 2 дугаар сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид, сурагчидтай уулзлаа.

Тэрбээр улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудыг сурган хүмүүжүүлж, мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүн болгон төлөвшүүлэх үйлсийн төлөө хүчин зүтгэж байгаа багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтнуудад талархал илэрхийллээ.

Сайн багш, ажилтнуудаас чадвартай шавь төрж, чадвартай иргэнээс улсын хөгжил хамаардаг учир багш, ажилтнуудын үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал гэдгийг хэлэв.

Мөн сурагч хүүхдүүдтэй уулзаж, төрөлх монгол хэлээ сайн сурахыг захилаа. Эх хэлээ сайн сурвал ирээдүйд хүсэж мөрөөдсөн мэргэжлээ эзэмшиж, өсөн дэвжих,  улс орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах илүү олон боломж байгааг тодотголоо.

Монгол Улсын иргэн бүр төрийн албан ёсны хэл болсон монгол хэлээ сурах нь эрхээ эдэлж, үүргээ биелүүлж, эх орныхоо иргэн байхын нэг баталгаа гэдгийг хэлж, сурлагын амжилт хүсэн ерөөв.

 
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.