Уншиж байна...
Тээвэр, ложистикийн стратегийн ач холбогдолтой замуудад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилааМОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШААРДЛАГА ХАНГАСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭНийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байнаУБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байнаНийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөөАлтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байнаНийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын молибдены баяжмал биржээр анх удаа арилжаалагдаж, үнэ нь тонн тутамд 5,450 ам.доллараар буюу 19.25%-иар өслөөХаннс Зайделийн сангийн бүсийн захирал Вероника Айхингерийг хүлээн авч уулзлааБагануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болноЗӨВЛӨМЖ: Хэрхэн төмс, хүнсний ногооны агуулах, зоорийг ариутгах вэ
Тээвэр, ложистикийн стратегийн ач холбогдолтой замуудад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарна

Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ)-ны Төв Ази, Монгол Улсыг хариуцсан бүсийн захирал Хусейн Озхан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2026.09.15/ хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай ЕСБХБ нь Монгол Улсад анх 2006 онд үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш манай улсын эдийн засгийн олон салбарт хөрөнгө оруулалт, төслийн санхүүжилт, техникийн туслалцаа үзүүлж, Монгол Улсын тогтвортой хөгжилд чухал хувь нэмэр оруулж ирсэнд талархал илэрхийлэв.

Үргэлжлүүлэн, энэхүү уулзалт Монгол Улсын 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх гэж буй чухал цаг үетэй давхцаж байгаад баяртай байгаагаа хэлээд хамтран ажиллахаар тохирсон Чойр–Хөшигийн хөндий чиглэлийн авто замыг 4 эгнээ болгон өргөтгөн шинэчлэх төслийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Тэрбээр “Энэхүү төсөл нь Монгол Улсын босоо тэнхлэгийн тээврийн коридорыг өргөжүүлэх, Хөшигийн хөндийд хөгжүүлж буй тээвэр, логистикийн төвтэй холбогдох стратегийн ач холбогдолтой төсөл юм. ЕСБХБ уг төсөл дээр хамтран ажиллаж техник, эдийн засгийн үндэслэл, эдийн засаг, байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ болон бусад бэлтгэл ажлыг хурдан шуурхай эхлүүлэхийг хүсэж байна.

Одоогоор бид мандатын бичгийг шуурхайлах талаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, өнгөрсөн удаагийн уулзалтаар манай яамнаас Увс аймгийн Улаангом сумаас Тэс, Малчин, Хяргас, Зүүнговь, Цагаанхайрхан, Баруунтуруун сумдыг холбох 164.5 км хатуу хучилттай авто замын төслийг ЕСБХБ-тай хамтран хэрэгжүүлэх санал тавьсан. Энэ авто замын зураг төсөл боловсруулагдсан бөгөөд төслийг гадаадын зээл тусламжаар гүйцэтгэх саналаа Монгол Улсын өрийн удирдлагын тухай хуулийн дагуу Сангийн яаманд тавьсан байгаа” гэлээ.

Хариуд нь ЕСБХБ-ны зүгээс хэрэв Сангийн яам зөвшөөрвөл дээрх хоёр төсөлд банкны зүгээс хамтран ажиллахад татгалзах зүйлгүй гэдгээ илэрхийлээд, мөн Улаанбаатар-Лүн чиглэлийн 101.7 км замыг 4 эгнээ болгон өргөтгөх төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барих нь илүү тохиромжтой гэж үзэж буйгаа илэрхийллээ. Мөн Казахстан улсад төр, хувийн хэвшлийн түншлэлээр баригдсан авто зам байгаа бөгөөд хэрвээ хүсвэл тухайн замыг үзэж, туршлага солилцох боломжтой гэдгийг хэллээ.

Эх сурвалж: ЗТЯ

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.