Уншиж байна...
Монгол Улсад энэ жилийн байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллооӨнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байнаАНУ-ын номын санд 132 жилийн өмнө буцаагдах ёстой байсан сэтгүүлийг буцаан өгчээХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээГовьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна гэж иргэдээс өргөдөл, гомдол иржээУлаанбаатарт 29 хэм дулаан байнаТээвэр, ложистикийн стратегийн ач холбогдолтой замуудад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилааМОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШААРДЛАГА ХАНГАСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭНийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байнаУБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байнаУлаанбаатарт 25 хэм дулаан байнаНийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөөАлтанд хөрөнгө оруулах хамгийн хялбар арга: «Гоулд Траст» сан (ALTT)
Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна гэж иргэдээс өргөдөл, гомдол иржээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байгаа талаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд иргэдээс өргөдөл, гомдол иржээ.

Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын мөрөөр нөхцөл байдлыг газар дээр нь бодитой тогтоох, хурц үнэрийн эх үүсвэр, шалтгааныг тодорхойлох зорилгоор тус яамны Байгаль орчны улсын хяналтын газар холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран Сүмбэр суманд газар дээр нь ажиллаж байна.

May be an image of ambulance, van, jeep and text

Энэ хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газрын харьяа Байгаль орчин, хэмжил зүйн төв лабораторийн агаарын чанарын хяналтын хөдөлгөөнт лабораториор хэмжилт, шинжилгээ хийж, тухайн бүсийн агаарын чанар, орчны нөхцөл байдалд хяналт шалгалт явууллаа.

May be an image of ambulance, van and text

Мөн тухайн орчимд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн аж ахуйн нэгжүүдийн байгаль орчны хууль тогтоомж, стандарт, зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын хэрэгжилтийг шалгаж байна.

Хэмжилт, шинжилгээ болон хяналт шалгалтын дүн гарсны дараа хурц үнэрийн эх үүсвэр, шалтгаан, авсан болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар иргэд, олон нийтэд эргэн дэлгэрэнгүй мэдээлнэ хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.

May be an image of text that says "Maps Tuesday, 15. September 2026 at 16:36:13 46° 19'4"N, 19' N, 108° 27' 16" 16"E E 144° SE Mongolia 1244.5 m a.s.l. Speed:3.3km/h W"

May be an image of ‎text that says "‎Maps Fuesday 15 September 2026at September2026at16:32:0 at 16:32:00 202 194N 19 N. 108° 27' 27'16"E 16" 256°W Mongolia 1244. m 1244.5ma.s.1. a.s.l. Speed:3.3km/h Speed rxeopa תוגם ဟ T‎"‎

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.