Уншиж байна...
Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиловМонгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргалнаЮ.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байнаСтратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байнаМонгол Улсад энэ жилийн байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллооӨнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байнаАНУ-ын номын санд 132 жилийн өмнө буцаагдах ёстой байсан сэтгүүлийг буцаан өгчээХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээГовьсүмбэр аймгийн Сүмбэр сумын нутаг дэвсгэрт хурц үнэр тархаж, иргэдийн амьдрах орчинд сөргөөр нөлөөлж байна гэж иргэдээс өргөдөл, гомдол иржээУлаанбаатарт 29 хэм дулаан байнаТээвэр, ложистикийн стратегийн ач холбогдолтой замуудад Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтарнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилааМОНГОЛ, БЕЛАРУСЬ УЛСЫН ГААЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ШААРДЛАГА ХАНГАСАН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ҮЗҮҮЛЭХ ХӨНГӨЛӨЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭНийслэлд барилга угсралт, их засварын 491 ажил хэрэгжиж байнаУБТЗ-ын Төв эмнэлэг иргэдэд дурангийн оношилгоо хийж байна
Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргална

Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдаан 2026 оны есдүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо боллоо. Тус арга хэмжээг БНСУ-ын Хууль тогтоомжийн яам зохион байгуулсан бөгөөд БНСУ-ыг төлөөлөн Хууль тогтоомж боловсруулах яам (MOLEG)-ны сайд Чо Вон Чоль, Монгол Улсыг төлөөлөн Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батбямба мөн Тайландын Хаант Улсын Төрийн зөвлөлийн Ажлын алба, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яам, Ардчилсан Холбооны Бүгд Найрамдах Балба Улс/Непал улс/-ын холбогдох яамны төлөөлөгч нар оролцлоо.

Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2026 оны үйл ажиллагааны хэрэгжилтийн тайланг хэлэлцэхээс гадна Непал Улсын Хууль зүй, парламентын хэргийн яамны тус Зөвлөлд гишүүнээр элсэх хүсэлтийг хүлээн авч, хэлэлцэн, гишүүн улсаар  элсүүллээ.

Түүнчлэн Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн үйл ажиллагааны дүрмийн дагуу Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамыг 2027 оны Ерөнхий ассамблейн даргаар, Бүгд Найрамдах Узбекистан Улсын Хууль зүйн яамыг 2027 оны Зохицуулах хорооны даргаар сонгов.

Энэхүү шийдвэрийн дагуу Монгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн Ерөнхий ассамблейн үйл ажиллагааг даргалан ажиллана.

Мөн тус Хуралдаанаар Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөл (CALI)-ийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, хууль тогтоомжийн салбар дахь хиймэл оюун ухааны хэрэглээ, улс орнуудын хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжил болон гишүүн байгууллагуудын хамтарсан судалгааны чиглэлд анхаарал хандуулахаар тогтлоо.

Төлөвлөгөөнд туссан онцлох арга хэмжээнээс дурдвал 2027 оны тав болон арван нэгдүгээр сард “Хууль тогтоомжийн төсөл боловсруулах ажиллагаанд хиймэл оюун ухаан ашиглах асуудал болон үүнтэй холбогдох хууль тогтоомж”, “Хууль тогтоомжийн мэдээллийн сангийн хөгжүүлэлт” сэдвээр  туршлага солилцох цахим семинарыг тус тус зохион байгуулна. 2027 оны Ерөнхий ассамблей болон Зохицуулах хорооны хуралдааныг ирэх оны ес дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулах юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.