Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байнаД.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэйМаргааш марафон зохион байгуулагдахтай холбоотойгоор зарим автобусны зогсоолд нийтийн тээвэр зогсохгүйЭрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиловМонгол Улс 2027 онд Азийн хууль тогтоох байгууллагуудын зөвлөлийн Ерөнхий ассамблейг даргалнаЮ.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байнаСтратегийн худалдааны менежментийн тогтолцоог бэхжүүлэх чуулганд УИХ-ын гишүүд оролцож байнаМонгол Улсад энэ жилийн байдлаар нийт 737,338 жуулчин ирсэн нь өмнөх онтой харьцуулахад 54.1 хувиар өссөн үзүүлэлт боллооӨнөөдөр дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр тохиож байнаАНУ-ын номын санд 132 жилийн өмнө буцаагдах ёстой байсан сэтгүүлийг буцаан өгчээХууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Хууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээ

Хууль зүй, дотоод хэргийн салбарын нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн цахим системийг үйл ажиллагаанд нэвтрүүлэх болон системийн хэрэглээ, цаашдын хөгжүүлэлтийн хэрэгцээ шаардлагыг тодорхойлох хэлэлцүүлэг боллоо.

Хууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүртгэлийн нэгдсэн цахим систем е-accounting.mojha.gov.mn программ хангамжийг 2021 онд Хууль зүй, дотоод хэргийн яамнаас Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/-ийн “Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төсөлд хүсэлт хүргүүлсэнг дэмжиж Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг нээлттэй тендер зарлаж, “Эрин системс” ХХК шалгарсан.

2022 оны нэгдүгээр сараа “Эрин системс” ХХК нь хууль зүй, дотоод хэргийн салбарын санхүүгийн албан хаагчидтай хамтран ажиллаж, хөгжүүлэлт хийж нэгдсэн системийг хүлээн авлаа. 

Хууль зүй, дотоод хэргийн салбар нь төсвийн байгууллага хэдий ч төрийн өмчит үйлдвэрийн газар, улсын бүртгэл, архив,  хууль сахиулах сургууль, эмнэлэг, шүүх эмнэлэг, цагдаа, дотоодын цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил хамгаалах байгууллага зэрэг тусгай чиг үүргийн онцлог бүхий 232 байгууллагатай. Хэлэлцүүлгийн нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ “Энэхүү нэгдсэн программ хангамж нь Хууль сахиулах байгууллагын удирдлагын түвшинд төсөв, төлөвлөгөө, гүйцэтгэлээ хянаж, хөрөнгө, материалын нөөцийг тооцоолж шийдвэр гаргахад үнэтэй хувь нэмэр оруулах маш чухал систем юм. Бидний ажлыг дэмжиж санхүүжүүлэгч донор байгууллага Германы хамтын ажиллагааны нийгэмлэг болон Л.Заяа даргатай төслийн багийн хамт олонд талархал илэрхийлье. Энэхүү системийг 0 ээс эхлэн өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж, өнөөдрийн түвшинд хүргэж нэвтрүүлсэн Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын санхүүгийн албан хаагчид болон гүйцэтгэгч байгууллага Эрин систем компанийн хамт олонд талархал илэрхийлье. Технологийн дэвшил, инновацыг нэвтрүүлж, улам боловсронгуй болгож урт хугацаанд хамтран ажиллах цаашдын ажлын амжилт хүсье“ гэсэн юм.

       Хэлэлцүүлэгт Хууль зүй, дотоод хэргийн сайд, харьяа агентлаг, байгууллагын дарга, захирал, санхүүгийн нэгжийн дарга, албан хаагчид, мэдээллийн технологийн нэгжийн дарга, албан хаагчид, Германы Олон улсын нийгэмлэг (GIZ)-ийн “Just transition”-ийг хэрэгжүүлэхэд эрх зүйн зөвлөгөө өгөх ба шүүх эрх мэдлийн байгууллагуудын чадавхыг сайжруулах төсөл”-ийн төлөөлөл, “Эрин системс” ХХК-ийн төлөөлөл оролцлоо.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.