Уншиж байна...
Олон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлааНийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байнаОБЕГ: Эрдэм шижилгээний хуралд оролцохыг урьж байнаХууль зүй, дотоод хэргийн салбарын Нягтлан бодох бүтгэлийн нэгдсэн цахим системийг нэвтрүүллээТ.Жамбалцэрэн: Монгол малчид дөрвөн улирлын онцлогт тохируулан бэлчээр сэлгэж, улирлын нүүдэл хийж ирсэн улалмжлалтай. Ингэснээр бэлчээрийг амрааж, хөрсийг нөхөн сэргээх боломж бүрддэгНэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллааУлаанбаатарт оройдоо бага зэргийн бороо орноӨнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагдана

Дархан-Уул аймгийн "Залуучууд" театрт "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцаа болон ногдол ашгийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгөх, холбогдох үйлчилгээг нэг дороос үзүүлэх нээлттэй өдөрлөг өнөөдөр эхэллээ.

Уг өдөрлөгөөр иргэдэд 1072 хувьцааг хууль ёсны өвлөгчид нь өвлүүлэх, үнэт цаасны данс нээх зэрэг үйлчилгээг үзүүлж байгаагаас гадна бусад зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

Арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК, Санхүүгийн зохицуулах хороо, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс, Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын нотариатын танхимын Дархан-Уул аймаг дахь салбар болон үнэт цаасны компаниудын төлөөллүүд хамтран оролцож байна.

"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг маргааш буюу 2026.09.29-нд Орхон аймаг Уурхайчин соёлын ордонд, 2026.09.30-ны өдөр Сэлэнгэ аймаг Сэлэнгийн долгио чуулгад 10:00-18:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.