Уншиж байна...
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэвАвлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлэжээАлба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээНийтийн тээврийн зарим чиглэлд шинээр зогсоол нэмэгджээУИХ-ын дарга С.Бямбацогт: Парламентын үйл ажиллагааг олон нийтэд илүү ил тод, хүртээмжтэй болгоход залуусын оролцоо, шийдэл чухал ач холбогдолтойЕрөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Баавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээ

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Хустайн нурууны Байгалийн цогцолборт газарт өчигдөр буюу 2026 оны есдүгээр сарын 30-ны 09:00 цагийн орчимд баавгай үзэгдсэн тухай дуудлага мэдээллийг малчин иргэн тус бүсийн хамгаалалтын захиргаанд ирүүлжээ.

Мэдээллийн дагуу байгаль хамгаалагчид шуурхай ажиллаж, баавгайн байршлыг тогтоон, холбогдох байгууллага, албан тушаалтнуудад мэдэгдэж, аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажиллалаа.

Тодруулбал, БОУАӨЯ, Хустайн нурууны БЦГ-ын хамгаалалтын захиргаа, байгаль хамгаалагчид, малын эмч Ж.Гэрэлтуяа, амьтан судлаач болон холбогдох мэргэжилтнүүд, орон нутгийн иргэдийн төлөөлөл бүхий 10 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллав.

Улмаар 23:00 цагийн орчимд баавгайг унтуулга буугаар нойрсуулж, аюулгүй тээвэрлэн суурьшлын бүсээс гаргах ажиллагааг зохион байгууллаа.

Баавгайг нойрсуулсны дараа нас болон биеийн ерөнхий амин үзүүлэлтүүдийг тогтоож, үс, шүлс, цуснаас нийт гурван төрлийн сорьц авч, судалгаа шинжилгээний зориулалтаар хадгалав.

Цаашид баавгайг тусгайлан бэлтгэсэн төмөр хайрцгаар аюулгүй тээвэрлэн Хан Хэнтийн нурууны бүсэд байгальд нь буцаан тавихаар төлөвлөж байна.

No photo description available.

May be an image of text

No photo description available.

No photo description available.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.