Уншиж байна...
ТБХ: Цалин, тэтгэврийг нэмэгдүүлж, төрийн байгууллагын урсгал зардлыг бууруулнаЕрөнхийлөгч У.Хүрэлсүх Орхон аймгийн иргэдтэй уулзлааЗавхан аймгийн онцгой байдлын газрын автомашин, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлжээУлаанбаатарт 11 хэм дулаан байнаБаавгайг унтуулга буугаар нойрсуулж, суурьшлын бүсээс гаргажээӨБХ: Оршуулгын газрыг эмхлэх тухай нийтийн өргөдөл болон энэ оны төсвийн тодотголын төслүүдийг хэлэлцэвАвлигын таван хэргийг шүүхээр шийдвэрлэжээАлба хаагчдын уриалсан “Эрүүл Монгол хүн” өглөөний дасгалд 500 гаруй хүн нэгдлээ"Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлжээТомуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Олон улсын валютын сангийн төлөөлөгчидтэй уулзлааОлон улсын стандартад нийцсэн анхны шүүхийн зориулалттай цогцолбор барилга Архангай аймагт ашиглалтад орлоо"1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт зохион байгуулагданаОнцгой байдлын алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргалааМонгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийнэ
Завхан аймгийн онцгой байдлын газрын автомашин, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлжээ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, Ерөнхий сайдын 11 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд Завхан аймагт ажиллах үеэрээ аймаг, сумдад тулгамдаж буй асуудалтай газар дээр нь танилцаж, холбогдох саналуудыг Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шаардлагатай шийдвэрүүдийг гаргуулсан.

Энэ хүрээнд Завхан аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай автомашин, техник, тоног төхөөрөмжийн асуудлыг шийдвэрлэсэн.

Тус газарт нийлүүлсэн Renault маркийн авто шат бүхий гал түймэр унтраах, аврах тусгай зориулалтын автомашин болон Toyota Land Cruiser маркийн туулах чадвар сайтай автомашин өдгөө албанд ашиглагдаж, үүрэг гүйцэтгэж байна.

Энэхүү техник хэрэгслийн шинэчлэл нь гал түймэр унтраах, эрэн хайх, аврах ажиллагааны шуурхай байдлыг сайжруулах, алба хаагчдын ажиллах нөхцөлийг хангах, орон нутгийн өвөлжилтийн бэлэн байдлыг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.