Уншиж байна...
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байнаУлсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллааМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг ЭС ЭНД ПИ АГЕНТЛАГ зарлалааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзжээШадар сайд Н.Номтойбаяр Биокомбинатад ажиллаж байнаШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээН.Номтойбаяр: Улсын нөөцийн шинэ тогтолцооны хуулийг өргөн мэдүүлнэГамшгийн үеийн хариу арга хэмжээний санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцлооӨнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байнаНийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байнаМИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилааЗамын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажилланаШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “e-Property” болон барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим системийн нээлт боллоо
Монгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг ЭС ЭНД ПИ АГЕНТЛАГ зарлалаа

Эс энд Пи /S&P/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2026 оны зээлжих зэрэглэлийг “ВB-, Тогтвортой” хэвээр хадгалсан тухайгаа өчигдөр мэдэгдлээ. 

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгалахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлсөн байна. Үүнд:

  • Оюу Толгойн (ОТ) 2 дугаар үе шатны зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж, БНХАУ-руу хийх нүүрсний экспорт тогтвортой үргэлжлэхийн зэрэгцээ уул уурхайн экспортын өсөлт нь эдийн засгийн өсөлтийг голлон дэмжих хүлээлттэй байна гэж дүгнэжээ. Энэ хүрээнд, гадаад цэвэр өрийг урсгал дансны орлогод харьцуулсан харьцаа буурах хандлагатай байна. Уг харьцаа 2020 онд 184 хувьтай байсан бол 2026 онд 58 хувьд хүрнэ гэж үзсэн байна.
  • Ирэх 2–3 жилийн хугацаанд эдийн засгийн бодит өсөлт ижил түвшний дундаж орлоготой улс орнуудтай харьцуулахад илүү өндөр байх төлөвтэй байна.
  • Эс энд Пи агентлагаас Засгийн газрын цэвэр өрийг ДНБ-д харьцуулсан харьцаа 2025 оны байдлаар 29 хувьтай байгаа бөгөөд дунд хугацаанд 25 хувьтай тэнцэх төлөвтэй буюу зохистой түвшинд байна гэж дүгнэсэн байна. Түүнчлэн, Засгийн газрын өрийг эргэн төлөх чадвар харьцангуй сайн байгаа нь төсвийн орлогын суурь тогтвортой ба өрийн үйлчилгээний зардал бага байгаатай холбоотой гэж үзсэн байна. Тухайлбал, Засгийн газрын хүүгийн төлбөрийн төсвийн орлогод эзлэх хэмжээ нь сүүлийн арван жилийн хугацаанд мэдэгдэхүйц буурсан ба дунд хугацаанд 5 хувиас доогуур түвшинд хадгалагдахаар байна.
  • Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийн алдагдлыг ДНБ-ий 2%-иас хэтрүүлэхгүй байх замаар төсвийн сахилга батыг хангана. Засгийн газар урт хугацаанд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс үүдэх төсвийн орлогын савлагааг багасгаж, төсвийн тогтворжуулалтын сан болон баялгийн санд хуримтлал үүсгэх арга хэмжээг хэрэгжүүлсээр байна. Энэ хүрээнд сангуудын хуримтлалыг оруулбал нэгдсэн төсвийн тэнцэл 2026 онд ДНБ-ий 2.0%, 2027 онд 1.6%-ийн ашигтай гарах төлөвтэй байна.

Ийнхүү Монгол Улсын Засгийн газар 2026 онд олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч гурван агентлагийн үнэлгээнүүд дараах байдлаар гарлаа. Фитч (Fitch Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг 08 дугаар сарын 19-нд  “B+, Тогтвортой” бол, Мүүдис (Moody’s Investors Service) агентлаг 10 дугаар сарын 05-ны өдөр “B1, Тогтвортой” төлөвт тус тус хадгалсан байна. Мөн Эс энд Пи (S&P Global Ratings) агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “BB-, Тогтвортой” хэвээр хадгалсан явдал нь гадаад нөхцөл байдал таамаглашгүй энэ үед  олон улсын Монгол улсад үзүүлж буй итгэлцэлд онцгой нөлөөтэй юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.