Уншиж байна...
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байнаУлсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллааМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг ЭС ЭНД ПИ АГЕНТЛАГ зарлалааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзжээШадар сайд Н.Номтойбаяр Биокомбинатад ажиллаж байнаШинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээН.Номтойбаяр: Улсын нөөцийн шинэ тогтолцооны хуулийг өргөн мэдүүлнэГамшгийн үеийн хариу арга хэмжээний санхүүжилтийн тогтолцоог бэхжүүлэх талаар санал солилцлооӨнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байнаНийслэл хот шахмал түлшний 52,749 тонн нөөцтэй байнаМИАТ ТӨХК болон Toki апп хамтын ажиллагааны гэрээ байгууллаа“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Moon Dance” хамтлагийнхан Баянгол цэцэрлэгт хүрээлэнд мод тарилааЗамын хөдөлгөөнийг шуурхай зохицуулж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлэхээр Шуурхай штаб ажилланаШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гаруй хүн төгсөн гарчээЭд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн “e-Property” болон барьцааны гэрээ бүртгэх, чөлөөлөх цахим системийн нээлт боллоо
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт өчигдөр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзаж, зээлийн хүүг бууруулахтай холбоотой асуудлаар тодорхой чиглэл өглөө. E-Mongolia систем дэх “УИХ-таныг сонсож байна” цэсээр дамжуулан иргэд Улсын Их Хуралд санал, хүсэлтээ илэрхийлж байгаа бөгөөд 700 орчим санал,гомдлын дийлэнх нь эдийн засгийн дарамт, тэр дундаа зээлийн өндөр хүүтэй холбоотой байна. Тиймээс Улсын Их Хурлын дарга, Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ тус хороог чиг үүргээ хэрэгжүүлж, зах зээл дэх хэт өндөр зээлийн хүүг бууруулах бодлогын шийдлийг богино хугацаанд танилцуулж, үр дүн гаргаж ажиллах нь чухал байгааг онцоллоо.

viber_image_2026-10-08_13-01-47-498.jpg

Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд ББСБ, банкнаас 2.5 дахин өндөр буюу жилийн 50 орчим хувийн хүүтэй цахим зээлийг давхардуулан авснаас эргэн төлөх боломжгүй болж, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгааг УИХ-ын дарга тодотгосон. Иймд зээлийн хүүг бодитой түвшинд хүртэл бууруулах, олон аппликейшнээс давхардуулан зээл авдаг асуудлыг цэгцлэх, өндөр хүү авахын хажуугаар давхар шимтгэл авч байгааг болиулах зэрэг асуудлаар богино хугацаанд бодлогын шийдэл танилцуулахыг тэрбээр Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудад чиглэл болголоо.

viber_image_2026-10-08_13-02-05-273.jpg

Түүнчлэн Улсын Их Хурлын дарга 07 дугаар сарын 29-нд Монголбанкинд 30 хоногийн хугацаатай үүрэг өгч, банкуудын зээлжих зэрэглэлийн оноо мэдээлэл ирмэгц шинэчлэгддэг, гар утас, байр ашиглалтын төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй болсон. Мөн зээлээ гэрээний хугацаанд төлсөн бол ангиллыг сайжруулах зэрэг ажлууд хийгдэж байгаа ч иргэд цахим буюу аппликейшны зээлээ төлсөн ч мэдээлэл нь шинэчлэгдэхгүй, дахин зээл авч чадахгүйд хүрээд байна гэсэн гомдол ирсэн хэвээр байна. Иймд ББСБ-ууд мэдээллийг шинэчлэх үүргээ цаг тухайд нь биелүүлэх шаардлагатай хэмээн Улсын Их Хурлын дарга яриандаа дурдсан. Энэ нь нэг иргэн олон аппликейшнээс зээл авч, нэгийг нөгөөгөөрөө төлж, өрийн сүлжээнд орох эрсдэл рүү түлхэж байгааг анхаарах шаардлагатай байгааг санууллаа. 2026 оны хоёрдугаар улирлын байдлаар зээлийн дундаж хүү банкны салбарт сарын 1,5 хувь буюу жилд 18 орчим хувь байхад ББСБ-д сарын 3,7 хувь буюу жилд 40 хувь, цахим зээл дунджаар 4,1 хувь буюу жилд 50 орчим хувийн хүүтэй байгаа аж. Үүнээс гадна 450 мянган иргэн давхар зээлтэй байгаагаас 55 хувь нь 2 ба түүнээс дээш ББСБ-аас зээл авсан байгаа нь анхаарал хандуулахаас өөр аргагүй хэмээн УИХ-ын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны удирдлагуудтай уулзах үеэрээ онцлон тэмдэглэв. Энэ хүрээнд шаардлагатай хууль эрх зүйн өөрчлөлтийг хийх, холбогдох хуулийн төслийг боловсруулах талаар Эдийн засгийн байнгын хороотой хамтарч ажиллахыг мөн чиглэл болгосон. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Заяабал, Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин нар оролцож, санал солилцлоо хэмээн Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээллээ.

viber_image_2026-10-08_13-01-42-537.jpg

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.