Уншиж байна...
Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа“Агаар шинжилгээ, мэдээллийн төв” нээгдлээ2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлааТөслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгуулжээИхэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллааБагшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээБүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байнаАрхангай аймагт цагдаагийн шинэ байр ашиглалтад орлооИхэнх нутгаар эрс хүйтрэхийг анхаарууллааС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байнаУлсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллааМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг ЭС ЭНД ПИ АГЕНТЛАГ зарлалааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ ЕАБХАБ-ын хэвлэлийн эрх чөлөөний асуудал эрхэлсэн төлөөлөгчтэй уулзжээ
“Агаар шинжилгээ, мэдээллийн төв” нээгдлээ

Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Цаг уур, орчны шинжилгээний газар, БНСУ-ын Байгаль орчны яам, Байгаль орчны корпорацитай хамтран хэрэгжүүлсэн “Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд агаарын чанарын хяналтын автомат станц суурилуулах” төслийн хүрээнд Цаг уур, орчны шинжилгээний газарт хэвлэл мэдээллийн байгууллага, олон нийтэд зориулсан “Агаар, орчны шинжилгээ, мэдээллийн төв”-ийг тохижуулан ашиглалтад орууллаа.

Тус мэдээллийн төвд Улаанбаатар хот болон 21 аймгийн төвийн орчны агаар дахь хүхэрлэг хий, азотын ислүүд, PM2.5, PM10 тоосонцор, озон, нүүрстөрөгчийн дутуу исэл болон цаг уурын үзүүлэлтийн бодит цагийн өгөгдлийг шууд хүлээн авч, мэдээлэх www.agaar.gov.mn цахим сайт, агаарын чанарын хяналт-шинжилгээний анхан шатны мэдээ, өгөгдлийг хүлээн авах MAMIS төв сервер, мөн Улаанбаатар хотын агаар, орчны фото мониторинг хийх зориулалт бүхий камер суурилагдсан.

Энэхүү төв ашиглалтад орсноор Улаанбаатар хот болон төв, орон нутгийн агаарын чанарын хяналт-шинжилгээний мэдээ, мэдээлэл, тайлан, дүгнэлтийг төрийн байгууллага, олон нийтэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдэж байна.

Түүнчлэн цаг агаарын урьдчилсан мэдээний нэгэн адил агаарын бохирдлын урьдчилсан прогнозыг боловсруулан гаргаж, иргэдэд хүргэснээр агаарын чанарын төлөв байдлыг урьдчилан мэдэх, өдөр тутмын үйл ажиллагаагаа төлөвлөх, эрүүл мэндээ хамгаалах зохистой арга хэмжээ авахад чухал ач холбогдолтой юм. Иргэд агаарын чанарын мэдээлэл болон урьдчилсан прогнозыг ашиглан бохирдол ихсэх төлөвтэй үеийг урьдчилан мэдэж, өөрсдийгөө болон гэр бүлээ агаарын бохирдлын сөрөг нөлөөллөөс хамгаалах боломжтой.

Агаарын бохирдол нь ард иргэдийн эрүүл мэнд, амьдралын чанарт шууд нөлөөлдөг тул агаарын чанарын хяналт-шинжилгээний тасралтгүй, бодит, найдвартай хэмжилтийн мэдээлэл нь байгаль орчны зөв бодлого боловсруулах, агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ажлын үндэс суурь болно.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.