Уншиж байна...
Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллооМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа“Агаар шинжилгээ, мэдээллийн төв” нээгдлээ2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлааТөслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгуулжээИхэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллааБагшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэШ.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээБүс, бүсээс шалгарсан 8 багийн 64 өсвөрийн аврагч улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байнаАрхангай аймагт цагдаагийн шинэ байр ашиглалтад орлооИхэнх нутгаар эрс хүйтрэхийг анхаарууллааС.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд өндөр хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байнаУлсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллааМонгол Улсын зээлжих зэрэглэл 2026 онд “ВB-, тогтвортой” хэвээр хадгалсныг ЭС ЭНД ПИ АГЕНТЛАГ зарлалаа
Хууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллоо

  Хууль зүй дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдлагын бүрэлдэхүүн, харьяа агентлаг, байгууллагын удирдлагууд оролцлоо. 

  Хуралдааны эхэнд Хууль зүй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны шинэ томилгоог танилцууллаа. 

  Үүнд:    

  •   Сайннямбуугийн Баатаржав - Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч;
  • Одгэрэлийн Цолмон - Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;
  • Норовын Алтансүх - Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга;
  • Аюурзанын Энх-Эрдэнэ - Хяналт шалгалт, дотоод аудитын газрын даргаар

Мөн Монгол Улсын гавьяат хуульч Намжилын Чинбатыг Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр, Хууль зүйн ухааны доктор Батболдын Амарсанааг сайдын орон тооны бус зөвлөхөөр тус тус томилсныг танилцуулав.

 
  Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн энэ хүрээнд төрийн албан хаагчийг ажилд авах, томилох, чөлөөлөх, албан тушаал дэвшүүлэх, шагнаж урамшуулахдаа улс төрийн хамаарал, танил тал бус тухайн хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, ур чадвар, ажлын туршлага, ажлын гүйцэтгэлийн үр дүнг үндсэн шалгуур болгож төрийн албанд мерит зарчмыг баримтлан ажиллахаа онцоллоо. 

  Хурлын үеэр Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр үүрэг өглөө. 

Тухайлбал:  

    1.Цэргийн алба хаагчдын сахилга, хариуцлага, албаны аюулгүй байдалд онцгойлон анхаарч, шинэ дайчдын анхан шатны сургалтыг хууль дүрэмд заасны дагуу зохион байгуулахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуульд үүрэг болголоо.
  2.Улсын Онцгой комиссын 03 дугаар хуралдааны тэмдэглэл, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 05 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, суурьшлын бүсэд баавгай илэрсэн болон түүнийг устгаж, аюулгүй болгосон талаарх мэдээ, мэдээллийн шуурхай байдлыг хангахыг Хил хамгаалах ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газарт даалгалаа.
  3.Улсын хилийн зурвас, бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт тавин, тал хээрийн болон ойн түймрээс урьдчилан сэргийлэх санамж хүргүүлж, “Дэглэм-26” арга хэмжээний хэрэгжилтийг хангахыг Хил хамгаалах ерөнхий газарт үүрэг болголоо.

  Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг байгууллагуудын алба хаагчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлж, дэг журмыг сахиулах, хууль, ёс зүйн хэм хэмжээг мөрдөж, хүний эрхийг дээдэлж харилцаа хандлага, үйлчилгээний чанарт тавих дотоод хяналтыг сайжруулах, үр дүнг тооцож ажиллахыг үүрэг болгов.

.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.