Уншиж байна...
ХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэАнгли Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээУлаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоноНийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байнаСпортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаУлаанбаатарт цас орохгүйХууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллооМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа“Агаар шинжилгээ, мэдээллийн төв” нээгдлээ2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлааТөслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгуулжээИхэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллааБагшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
Англи Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ

Англи Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацаагаар ажиллах Америк багшаар Шериф Исмаил сонгогдсоныг Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам танилцуулж байгаадаа баяртай байна. Шериф багш Англи Хэлний Мэргэшлийн Төвд хоёр жилийн хугацаанд англи хэлний мэргэжилтнээр (American English Resident) ажиллах бөгөөд тэрээр англи хэлний боловсролыг сайжруулах, англи хэлний багш нарын мэргэжлийн чадавхыг хөгжүүлэх, төрийн албан хаагчдын англи хэлний чадварыг дэмжих чиглэлээр ажиллах юм.

Шериф Исмаил нь Техасын A&M–Коммерс их сургуульд (одоогийн Зүүн Техасын A&M их сургууль) боловсролын манлайллын чиглэлээр боловсролын магистр, хэрэглээний хэл шинжлэл болон TESOL (англи хэлийг хоёрдогч хэл болгон заах арга зүйн ) чиглэлээр хүмүүнлэгийн ухааны магистрын зэрэг тус тус хамгаалсан. Тэрээр мөн Техас мужийн боловсролын байгуулагад захирал, сургалтын албанд удирдах ажилтнаар ажиллаж байсан бөгөөд англи хэл, уран зохиол болон англи хэлийг хоёрдогч хэл болгон заах чиглэлээр тус мужийн багшлах эрхийн гэрчилгээтэй.

Шериф багш Монгол орныг сайн мэднэ. Тэрээр 2022–2024 онд АНУ-ын Төрийн департаментын Англи Хэлний Фэллов хөтөлбөрөөр Булган аймаг, Эрдэнэт хотод багшилж байв. Энэ хугацаанд англи хэлний клуб удирдан ажиллуулж, багш нарт зориулсан, мөн төрийн албан хаагчид, суралцагчдад зориулсан англи хэлний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байна. Мөн инженерийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад зориулан шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математикийг хослуулсан (STEAM) сургалтын хөтөлбөр боловсруулсан бөгөөд TESOL бага хурлыг зохион байгуулж байсан туршлагатай.

Шериф багш Англи Хэлний Мэргэшлийн Төвийн англи хэл заах чадавхыг бэхжүүлж, сургалт зохион байгуулан сургалтын хэрэглэгдэхүүнээр хангахын зэрэгцээ англи хэл сурах боломжийг хөдөө орон нутгийг хамруулан өргөжүүлэх юм. Тэрээр англи хэлний багш нарт хиймэл оюун ухааныг хичээл сургалтдаа ашиглахад нь туслах цуврал сургалтыг хэдийн эхлүүлээд байна. Цаашид Нийгэм-Сэтгэл Хөдлөлийн Ур Чадварыг Хөгжүүлэх нь сэдэвт сургалт, мөн төрийн албан хаагчид, боловсролын салбарын мэргэжилтнүүдэд зориулсан олон нийтэд нээлттэй цахим сургалтууд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Англи Хэлний Мэргэшлийн Төв болон тус төвийн хөтөлбөрүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төвийн албан ёсны Фэйсбүүк хуудсаар зочилно уу: https://www.facebook.com/centerofexcellenceforenglish/ .

Эх сурвалж: Монгол Улс дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайдын яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.