Уншиж байна...
ХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэАнгли Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээУлаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоноНийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байнаСпортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаУлаанбаатарт цас орохгүйХууль зүй, дотоод хэргийн сайдын шуурхай хуралдаан боллооМонгол Улсын 2026 оны төсвийн тодотголыг баталлаа“Агаар шинжилгээ, мэдээллийн төв” нээгдлээ2025 оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдсан залуус халагдлааТөслийн хүрээнд нийлүүлэгдсэн тусгай зориулалтын автомашинуудаар тактикийн дадлага сургуулийг зохион байгуулжээИхэнх нутгаар хүйтэрч, халтиргаа гулгаа үүсэхийг анхаарууллааБагшлах боловсон хүчний хомсдолыг тогтолцооны түвшний шинэчлэлээр шийдвэрлэнэЕрөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
ХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн удирдлага, эрдэм судлаачид, албан хаагчидтай уулзаж, салбарын бодлого болон эрх зүйн шинэтгэлийн тэргүүлэх чиглэлийн талаар санал солилцлоо.

Хууль зүйн салбарын бодлого, шийдвэрийг чанартай судалгаа, бодит мэдээлэл, хараат бус дүгнэлтэд үндэслэн боловсруулах шаардлагатайг онцлохын зэрэгцээ хууль тогтоомж нь иргэдийн амьдрал, эрх ашигт шууд нөлөөлдөг тул бодит хэрэгцээнд нийцсэн, хэрэгжих боломжтой, үр нөлөөгөөрөө хэмжигддэг байх ёстойг мөн онцоллоо.

Цаашид иргэдийн хууль зүйн боловсролыг дээшлүүлэх, судалгааны чанарыг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх, судлаач шинжээчдийн тоог нэмэгдүүлэх, ажилчдын цалин урамшуулалд анхаарч ажиллахаа мэдэгдлээ.

Уулзалтын төгсгөлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Монгол Улсад шударга ёс, хууль дээдлэх ёсыг бэхжүүлэхэд шинжлэх ухаанч судалгаа, нотолгоонд суурилсан бодлого чухал үүрэгтэйг онцлон, эрх зүйн шинэтгэлийг хамтран хэрэгжүүлэхийг уриаллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.