Уншиж байна...
ОБЕГ: Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байнаОлон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлооЦас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байнаЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсвийн хөрөнгө оруулалтын хяналт сайжирнаЭнэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээХүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэйХалиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилланаХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэАнгли Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээУлаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоноНийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байнаСпортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаУлаанбаатарт цас орохгүй
Хүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Хууль зүйн туслалцааны төвийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шударга шүүхээр шүүлгэх эрх нь зөвхөн боломжтой хүмүүсийн эдлэх эрх биш бөгөөд хүн бүрд тэгш үйлчлэх ёстой Үндсэн хуулийн баталгаа гэдгийг онцоллоо.

Түүнчлэн эрхээ хамгаалуулах шаардлагатай, эмзэг нөхцөлд байгаа иргэдэд хууль зүйн туслалцааг хүртээмжтэй хүргэх, энэ чиглэлийн бодлого, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлагатайг тэмдэглэв.

Энэ хүрээнд хууль зүйн зөвлөгөө, өмгөөлөл, эрх зүйн мэдээллийн үйлчилгээг зэрэг дараах чиглэлээр анхаарч ажиллах талаар танилцууллаа. Үйлчлүүлэгч төвтэй үйлчилгээг төлөвшүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмж, мэргэжлийн ёс зүйг дээшлүүлж, иргэдтэй хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцах;

Эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах, хүүхэд, эмэгтэйчүүд, хүчирхийллийн хохирогч болон тусгай хэрэгцээт иргэдэд мэдрэмжтэй, шуурхай хандаж, дахин хохироохоос урьдчилан сэргийлэх;

Мэргэшсэн өмгөөллийн үйлчилгээг хөгжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр тусгайлсан нэгж, бүтцийг бий болгох, өмгөөлөгчдийг мэргэшүүлэх;

Цахим болон зайн үйлчилгээг өргөжүүлэх, орон нутагт амьдарч буй иргэдэд хууль зүйн туслалцаа хүргэх боломжийг нэмэгдүүлж, E-Mongolia системээр дамжуулан хүсэлт хүлээн авах, үйлчилгээний явцыг мэдээлэх зэрэг үйл ажиллагааг цахим болгох;

Албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулах, ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулах, сайн дурын өмгөөллийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;

Улсын өмгөөлөгчийн үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон бусад төрийн болон мэргэжлийн холбоодтой харилцан уялдаатай ажиллуулах;

Мөн хууль зүйн туслалцаа шаардлагатай иргэдэд чиглэсэн үйлчилгээг өргөжүүлэх, холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд төвийн албан хаагчдын оролцоо, санаачилга, санал бодол чухал болохыг онцоллоо.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.