Уншиж байна...
ОБЕГ: Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байнаОлон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлооЦас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байнаЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсвийн хөрөнгө оруулалтын хяналт сайжирнаЭнэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээХүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэйХалиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилланаХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэАнгли Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээУлаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоноНийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байнаСпортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаУлаанбаатарт цас орохгүй
Энэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээ

Энэ он гарсаар нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд улсын хэмжээнд гол мөрөн, нуурын мөс цөмөрсөн нийт 17 дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн байна.

Аравдугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн нийт хоёр дуудлага бүртгэгдсэн ба 20-ний өдөр Архангай аймгийн "Ноогт" нуурын мөс цөмөрч суудлын автомашин живсэн тухай дуудлагын дагуу ажиллаж живсэн автомашиныг татан гаргаж иргэн Ч.Э-д хүлээлгэн өгсөн бол 21-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд бага насны хоёр хүүхэд мөсөн дээр тоглож байхад нь мөс цөмөрсөн бөгөөд голын эрэг рүү буцаад гарч чадахгүй байсныг эсэн мэнд гаргаж ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.

Гол, усны гадарга бүрэн хөлдөж амжаагүй, аюулгүй мөсөн бүрхүүл тогтоогүй энэ үед иргэд ухамсар хариуцлаггүй байдлын улмаас эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирох, эрсдэлтэй нөхцөл байдалд орж байна.

Иймд, эцэг эхчүүд:

  • Хүүхдүүдээ гол, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх;
  • Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах;
  • Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирол амсахгүй байхад онцгой анхаарч, үүсч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.