Уншиж байна...
ОБЕГ: Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байнаОлон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлооЦас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байнаЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсвийн хөрөнгө оруулалтын хяналт сайжирнаЭнэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээХүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэйХалиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилланаХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэАнгли Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээУлаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоноНийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байнаСпортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилланаУлаанбаатарт цас орохгүй
Цас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна

Нийслэлд хот тохижилтын 48 байгууллагын 3200 гаруй зам талбайн үйлчлэгч, жолооч, ачигч, инженер техникийн ажилтнууд 647 тусгай зориулалтын машин, механизм, 732 бичил төхөөрөмжтэйгээр зам талбайн цасыг цэвэрлэж, бэлэн байдалд ажиллаж байна. Энэ өвөл 10300 тонн давс, 10200 тонн бодисын нөөц бүрдүүлэх ажил 80 хувьтай байгаа бөгөөд аравдугаар сарын 23-ны 07:00 цагийн байдлаар зам талбайд халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж 855,5 тонн давс, 422,5 тонн бодис цацсан. Аравдугаар сарын 23-ны шөнө нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон албаны хүмүүс Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Хан-Уул, Сүхбаатар дүүргийн халтиргаа гулгаа үүсэх эрсдэлтэй байршлуудад Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, хот тохижилтын аж ахуйн нэгжүүдтэй ажиллаж байна. Халтиргаа гулгаанаас сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй авч, давс, бодис, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг урьдчилан хангасан. Өнгөрсөн зун хур тунадас ихтэй байсан. Долоодугаар сарын 8-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл 700 ажилтан, албан хаагч, 160 орчим техник, тоног төхөөрөмжтэй өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, үер усыг эрсдэл багатай давсан. Энэ жишгээр хотын зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээнд 3200 ажилтан, албан хаагч 647 тусгай техник, 732 бичил техниктэйгээр ажиллаж байна. Улирал солигдох үед орсон цас эрсдэл ихээр үүсгэдэг учраас урьдчилсан төлөвлөгөөний дагуу 24 цагаар бэлэн байдалд ажиллалаа. Өмнөх жилүүдэд зөвхөн авто замд давс, бодис цацдаг байсан бол энэ өвөл явган хүний замд цацдаг жижиг техникийг хэрэглэнэ. Жолооч нар маань өвлийн дугуйгаа сольж, аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд ойр орчмын 50 метр газрыг цэвэрлэх үүргээ биелүүлэхийг уриалж байна” гэлээ.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер  Л.Алтангэрэл “Цас орсон үед хот тохижилтын байгууллагууд 24 цагийн бэлэн байдалд ажиллаж байна. Хотын гол гудамж, зам, өгсүүр уруу хэсгүүд, зуслангийн бүс, гэр хорооллын бүсэд анхаарч цэвэрлэгээ үйлчилгээг гүйцэтгэх ажил үргэлжилж байгаа” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.