Уншиж байна...
“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байнаНийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байнаОБЕГ: Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байнаОлон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлооЦас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байнаЧУУЛГАН: Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар төсвийн хөрөнгө оруулалтын хяналт сайжирнаЭнэ сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгджээХүн бүр шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангахад хууль зүйн туслалцааны төв чухал үүрэгтэйХалиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажилланаХЗДХЯ: Хууль зүйн шинэтгэлийг судалгаа, нотолгоонд тулгуурлан хэрэгжүүлнэАнгли Хэлний Мэргэшлийн Төвд урт хугацааны мэргэжилтэн ажиллаж эхэллээ"Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлин хотноо нээлээУлаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоноНийслэлийн инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна
Хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR Leadership Awards 2026”-ын Excellence Award ангиллын шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг “WIN DRR Leadership Awards 2026” шалгаруулалтын Excellence Award ангиллын эцсийн шатны шилдэг 10 эмэгтэйн нэгээр шалгарлаа. Энэ жилийн шалгаруулалтад Ази, Номхон далайн бүсийн 23 улсын 200 орчим эмэгтэй нэр дэвшсэн байна.

Төрийн албанд 27 гаруй жил ажиллахдаа орон нутгийн анхан шатны нэгжээс удирдах албан тушаалд шат дараалан дэвшсэн тэрээр салбарын үйл ажиллагааг бодлого, удирдлага, хэрэгжилтийн түвшинд хослуулан ажилласан туршлагатай. Энэ хугацаанд гамшгийн эрсдэлийг бууруулах бодлого, төлөвлөлт, бэлэн байдлыг бэхжүүлэх, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг дэмжих чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж ирсэн. Тухайлбал, Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх төлөвлөлт, хэрэгжилт, хяналтад хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээ, оролцоог тусгахад анхаарч ажилласан байна. Мөн гамшгаас хамгаалах сургалт, бэлтгэлийн төлөвлөлт, холбогдох дүрэм, журмыг боловсронгуй болгох, гамшгийн эрсдэлийг бууруулах форум, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах замаар мэдлэг, туршлага солилцох, талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулжээ.

Түүний удирдан зохион байгуулсан сургалт, дадлагын хүрээнд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 500 гаруй сургагч багшийг бэлтгэж, чадавхжуулан, 20,000 гаруй хүүхэд, залуусыг гамшгийн эрсдэлийн боловсролын сургалтад хамруулжээ. Мөн гамшгаас хамгаалах команд штабын болон иж бүрэн сургуулийг удирдан зохион байгуулж, орон нутгийн 5,000 орчим удирдах албан тушаалтныг сургаж, дадлагажуулсан байна.

“WIN DRR Leadership Awards” нь НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах газар (UNDRR)-ын дэмжлэгтэй Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын эмэгтэйчүүдийн сүлжээ (WIN DRR)-ний хүрээнд Ази, Номхон далайн бүсийн эмэгтэйчүүдийн манлайлал, бодит хувь нэмрийг үнэлэн дэмжих зорилготой шалгаруулалт юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.