Уншиж байна...
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байнаХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллааЕрөнхий сайд нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгалааХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалааМонгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байнаБ.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллооНөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна гэлээБОУАӨЯ: Түймрийн хохирлыг бүрэн тогтооход нисдэг тэрэг ашиглах асуудлыг судалж байнаЕрөнхий сайд Н.Учрал, нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва нар Сүхбаатар дүүргийн иргэдтэй уулзлаа“Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Герман Улсад 126 оюутан суралцаж байнаНийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байнаОБЕГ: Улсын хэмжээнд 5 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байнаОлон улсын цоохор ирвэс хамгаалах өдөр тохиож байна18 дахь удаагийн “Улаанбаатар” кино наадмын Хангарди шагналын эзэд тодорлооЦас цэвэрлэгээнд 48 байгууллагын 3200 гаруй ажилтан, алба хаагч бэлэн байдалд ажиллаж байна
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва тэргүүтэй төлөөлөгчдийн БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй албан айлчлал эхэллээ. Энэхүү айлчлал нь Улаанбаатар, Хөх хотын хооронд ах дүү хотын харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын шинэ боломжуудыг тодорхойлох зорилготой.

Айлчлалын хүрээнд хот төлөвлөлт, нийтийн тээвэр, инженерийн дэд бүтэц, ногоон хөгжил, байгаль орчин, хог хаягдлын менежмент, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт болон иргэдийн ая тухтай, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх чиглэлээр харилцан туршлага солилцож, хамтын ажиллагааг өргөжүүлнэ.

Энэ үеэр талууд дараах баримт бичгүүдэд гарын үсэг зурна

-Хоёр хотын Засаг дарга нар “БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Улаанбаатар хот хоорондын найрсаг хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тухай санамж бичиг;

-Хөх хотын Бүсийн эдийн засаг, худалдааны туршилтын чөлөөт бүс болон Монгол Улсын Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;

-Хоёр хотын дүүргүүд болон Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хоорондын хамтын ажиллагааны санамж бичгүүдэд гарын үсэг зурна.

Түүнчлэн Улаанбаатар хотын эрүүл мэндийн салбарт хавдрын оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж хандивлах, ховор төрлийн хорт хавдартай хоёр хүүхдийг Хөх хотод нарийн шинжилгээнд хамруулж, өвчний онош болон цаашдын эмчилгээний төлөвлөгөөг мэргэжлийн багтай хамтран тодорхойлох чиглэлээр хамтран ажиллана.

Анх 1991 онд ах дүү хотын харилцаа тогтоосноос хойш хоёр хот эдийн засаг, худалдаа, хот байгуулалт, эрүүл мэнд, боловсрол, соёл, аялал жуулчлалын салбарт идэвхтэй хамтран ажиллаж ирсэн. Энэхүү айлчлал нь 35 жилийн түүхтэй найрсаг харилцааг шинэ шатанд ахиулж, олон салбарт хамтын ажиллагааны шинэ боломжийг нээж байгаагаараа онцлог юм. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.