Уншиж байна...
БОУАӨЯ: Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглуулжээХан-Уул дүүргийн эмнэлэг орчмын хөрснөөс гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нян илэрчээЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээМонгол, Швейцарын хамтарсан төслийн хүрээнд нярайн түнхний эрхт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллааГаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын конвенцын хэрэгжилтийг сайжруулнаТАНИЛЦ: Ирэх сарын зудын урьдчилсан төлөвНөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээСургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байнаХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллааЕрөнхий сайд нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгалааХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалааМонгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байнаБ.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллооНөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна гэлээ
Монгол, Швейцарын хамтарсан төслийн хүрээнд нярайн түнхний эрхт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллаа

“Монгол-Швейцарын хамтарсан хүүхдийн төсөл” (SMOPP)-ийн хүрээнд нярайн түнхний хэт авиан шинжилгээнд суурилсан эрт илрүүлэг, оношилгоо, эмчилгээний тусламж, үйлчилгээг Монгол Улсад 2007 оноос үе шаттайгаар нэвтрүүлэн хөгжүүлж ирсэн.

Төслийн үр дүнд өнөөдрийг хүртэл үндэсний хэмжээнд 1 сая гаруй хүүхдийг түнхний хэт авиан скрининг шинжилгээнд хамруулж, түнхний хөгжлийн эмгэгийг эрт илрүүлэн, 10 мянга гаруй хүүхдийг хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдэлээс урьдчилан сэргийлсэн юм.

Төслийн хүрээнд нярайн түнхний дутуу хөгжлийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх арга технологийг Монгол Улсад нутагшуулж, олон улсын стандартад нийцсэн ур чадвар бүхий үндэсний сургагч багш, зөвлөх эмч нарыг бэлтгэж, нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах анхан шатны, давтан болон сэргээн бататгах сургалтыг тогтмол зохион байгуулж, тусламж, үйлчилгээний тасралтгүй, тогтвортой байдлыг ханган ажилласан.

Төслийг амжилттай хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажилласан төслийн эмч, удирдлагуудад Эрүүл мэндийн яамнаас шагнаж, талархал илэрхийллээ.

Цаашид хамтын ажиллагааны хүрээнд хүүхдийн майга тавхайн эмгэгийг нярайн үед оношилж, эмчлэх чиглэлээр хамтран ажиллах юм.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.