Уншиж байна...
БОУАӨЯ: Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглуулжээХан-Уул дүүргийн эмнэлэг орчмын хөрснөөс гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нян илэрчээЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээМонгол, Швейцарын хамтарсан төслийн хүрээнд нярайн түнхний эрхт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллааГаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын конвенцын хэрэгжилтийг сайжруулнаТАНИЛЦ: Ирэх сарын зудын урьдчилсан төлөвНөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээСургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээНийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байнаХЗБХ: УДШ-ийн шүүгчид З.Ганзоригийг нэр дэвшүүлснийг танилцууллааЕрөнхий сайд нөмрөгийн түймэртэй холбогдуулан өгсөн үүрэг даалгаврынхаа биелэлтийг хянаж, ажлаа эрчимжүүлэхийг даалгалааХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах тухай олон нийтэд мэдээлэх хугацааг сунгалааМонгол төрийн тамганы хөшөөний суурийг бэхжүүлж, шинэчлэн засварлаж байнаБ.Анарыг "Монголын хөрөнгийн бирж" ХК-ийн Гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томиллооНөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна гэлээ
Засгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Энэ оны тавдугаар сард Дорноговь аймгийн Хөвсгөл сум, есдүгээр сард Говь-Алтай аймгийн Цогт, Дэлгэр сум, Төв аймгийн Албанбулаг суманд ямааны годрон өвчин батлагдсантай холбогдуулан Улсын Онцгой комиссоос нийт 58 малын 26840 толгой ямааг зориудаар устган, устгалын цэгт булшилж, халдваргүйтгэлийн арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллалаа.

Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 33.1.2.4-т “зайлшгүй шаардлагаар төхөөрсөн малын тухайн орон нутаг дахь жишиг үнийн 40 хувь, гоц халдварт өвчний улмаас зайлшгүй шаардлагаар устгасан мал, тэжээвэр амьтны тухайн орон нутаг дахь жишиг үнийн 90 хувьтай тэнцэх нөхөн төлбөр” гэж, Засгийн газрын 2018 оны 266 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Хорио цээр, хязгаарлалтын дэглэмийн үед хэрэгжүүлэх үйл ажиллагааны журам”-ын 9.3-т “Зориудаар устгасан малын нөхөн төлбөрийг тооцохдоо хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоохын өмнөх сард тухайн аймгийн статистикийн газраас гаргасан малын үнийн судалгаанд үндэслэнэ” гэж заасны дагуу нөхөн олговрыг тооцлоо.

Ийнхүү Засгийн газрын хуралдаанаар (2026.10.28) зориудын устгалд Говь-Алтай аймгийн Цогт сумын 47 өрхийн 23,358, Дэлгэр сумын 5 өрхийн 1,999, Төв аймгийн Алтанбулаг сумын 2 өрхийн 751, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын 4 өрхийн 732, нийт 58 малчин өрхийн 26,840 толгой ямааг хамруулсан нөхөн төлбөрт нийт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.