Уншиж байна...
Эрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлжээЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарнаТокиогийн худалдааны цогцолбороос 46 сая иенийн үнэтэй цаг хулгайлагджээОнцгой байдлын алба хаагчид хүйтний улирлын хувцсандаа шилжжээН.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүүлэх шаардлагтай байнаЯпон Улсын Ерөнхий сайд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээУлаанбаатарт цас орохгүйБОУАӨЯ: Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглуулжээХан-Уул дүүргийн эмнэлэг орчмын хөрснөөс гэдэсний савханцар, гэдэсний бүлгийн эмгэг төрүүлэгч нян илэрчээЗасгийн газраас ямааны годрон өвчний нөхөн төлбөрт 5.3 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээМонгол, Швейцарын хамтарсан төслийн хүрээнд нярайн түнхний эрхт илрүүлэг, оношилгоо, эмчилгээг үндэсний хэмжээнд нутагшууллааГаагийн бага хуралтай хамтын ажиллагааг өргөжүүлж, олон улсын конвенцын хэрэгжилтийг сайжруулнаТАНИЛЦ: Ирэх сарын зудын урьдчилсан төлөвНөмрөгийн ДЦГ-ын нийт талбай 587,744.1 га бөгөөд үүнээс 448,993.6 га буюу 76.4 хувь нь түймэрт өртжээСургууль хүртэлх замыг хүүхдэд ээлтэй болгох асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлжээ
Токиогийн худалдааны цогцолбороос 46 сая иенийн үнэтэй цаг хулгайлагджээ

Токио хотын Накано дүүрэгт байрлах худалдааны төвд өчигдөр 46 сая иенийн үнэ бүхий тансаг зэрэглэлийн цаг хулгайлагдсан тухай Японы цагдаагийн байгууллага мэдээлжээ. Тус худалдааны төвд наймдугаар сард ч мөн ижил төстэй хулгайн хэрэг гарч байсан юм.

Өчигдөр оройн 20:00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад "үйлчлүүлэгч" болж дүр эсгэсэн нэгэн этгээд хулгайд алдагдсан цагийг зүүгээд зугтсан тухай дуудлага иржээ. Хар хувцастай сэжигтэн тус дэлгүүрт 10 хүрэхгүй минут орчим байсан бөгөөд хулгайлагдсан цаг нь Швейцар улсад үйлдвэрлэгдсэн "Audemars Piguet" брэндийнх байсан гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Хэрэг гарсан дэлгүүр нь "Накано Бродвэй" худалдааны төвийн гуравдугаар давхарт байрладаг. Наймдугаар сарын сүүлчээр тус худалдааны төвийн нэгдүгээр давхарт байрлах дэлгүүрээс 200 сая иенийн үнэ бүхий дөрвөн ширхэг тансаг зэрэглэлийн цаг хулгайлсан хэрэгт Чили улсын хоёр иргэн сэжиглэгдэж байгаа юм.

Эх сурвалж: Japan Today

Бэлтгэсэн: Сарасвати

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.