Уншиж байна...
Нийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэХүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллооЗөвшөөрлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээБогдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэлжээДүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байнаӨнөөдөр Улаанбаатарт цас орноЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлжээЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарнаТокиогийн худалдааны цогцолбороос 46 сая иенийн үнэтэй цаг хулгайлагджээОнцгой байдлын алба хаагчид хүйтний улирлын хувцсандаа шилжжээН.Учрал: Усны салбарын хөрөнгө оруулалтыг нөөц хуримтлуулах, экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүүлэх шаардлагтай байнаЯпон Улсын Ерөнхий сайд Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн улмаас учирсан хохиролд сэтгэл зовниж, Монголын ард түмэнд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээУлаанбаатарт цас орохгүйБОУАӨЯ: Нөмрөгийн соёлз, галстай, цэцэгт, зараа уул орчимд судалгаа хийж, дээж цуглуулжээ
Зөвшөөрлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээ

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” үндэсний санаачилга, зөвшөөрлийн эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд “Зөвшөөрлийн эрх зүйн зохицуулалт, хэрэгжилт ба бизнесийн орчин” сэдэвт хэлэлцүүлэг энэ сарын 02-03-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

  Арга хэмжээний нээлтэд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ оролцож, үг хэллээ. Хэлэлцүүлэг нь Засгийн газрын 2026 оны 329 дүгээр тогтоолоор баталсан үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлэх, зөвшөөрлийн тогтолцоог ил тод, ойлгомжтой, хүртээмжтэй болгох, төрийн байгууллагын хүнд суртлыг бууруулах, бизнесийн орчныг сайжруулах, иргэн, аж ахуйн нэгжийн эдийн засгийн эрх чөлөөг хангахад чиглэж байна.

  Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагууд, Эдийн засаг хөгжлийн яам, Засгийн газрын хяналт, хэрэгжүүлэх газар, Санхүүгийн мэдээллийн технологийн төв, И-Монголиа академи, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлага болон албан хаагчид “Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж, зөвшөөрөлтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэн, иргэн, хуулийн этгээдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, төрийн үйлчилгээг шуурхай хүргэж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.