Уншиж байна...
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болноЗГ: Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэУлаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболооНийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэХүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллооЗөвшөөрлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээБогдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэлжээДүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байнаӨнөөдөр Улаанбаатарт цас орноЭрүүл мэндийн салбарын бодлого, зохицуулалтыг системийн түвшинд цогцоор нь шинэчлэхэд чиглэсэн Эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүлжээЕБС-ийн сурагчид өнөөдөр хичээллээд амарнаТокиогийн худалдааны цогцолбороос 46 сая иенийн үнэтэй цаг хулгайлагджээОнцгой байдлын алба хаагчид хүйтний улирлын хувцсандаа шилжжээ
Авто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/1374 дүгээр захирамжаар Улаанбаатар хотын авто зогсоолын ашиглалт, менежментийн өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгч, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулах чиг үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсгээс 2026 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 11-ний өдрийг хүртэл нийтийн эзэмшлийн зам, талбай дахь төлбөртэй болон нийтийн хэрэгцээний ил, төвлөрсөн авто зогсоолуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, зогсоолын зөвшөөрөл, төлбөр, холбогдох стандартын хэрэгжилт, орц, гарцын нөхцөл байдал болон зөвшөөрөл олгосон газрын зориулалтын дагуу үйл ажиллагаа эрхэлж байгаа эсэхийг газар дээр нь шалган тогтоох ажлыг Нийслэлийн Хяналт шалгалтын газар, Нийслэлийн Замын хөгжлийн газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Тээврийн цагдаагийн алба, “Улаанбаатар авто зогсоолын менежмент” ХХК-ийн албан хаагчид хамтран хэрэгжүүлнэ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.