Уншиж байна...
Архангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэИх Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болноЗГ: Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэУлаанбаатар хотын хамгийн том усан хангамжийн эх үүсвэрийг төвийн сүлжээнд холболооНийслэлийн авто зогсоолын менежментийг сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлнэХүрэн баавгайн дуудлага мэдээллийн байршлыг цахимаар харах боломжтой боллооЗөвшөөрлийн эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулжээХууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэн, багш нартай уулзалт хийлээБогдхан ууланд экологийн гарц байгуулах ажил эхэлжээДүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байнаӨнөөдөр Улаанбаатарт цас орно
Хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээ

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан, А.Ариунзаяа, Д.Ганмаа, С.Эрдэнэбат нараас өнөөдөр /2026.11.06/ Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай хуулийн төсөл өргөн мэдүүлжээ.

Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүдийн хүрээнд дөрвөн жилийн өмнөөс хэлэлцүүлж ирсэн энэ хуулийн төсөлд жил гаруйн өмнөөс ажилласныг тодотгов. Мөн Улсын Их Хурлын нэр бүхий 33 гишүүнээс өргөн мэдүүлсэн уг хуулийн төсөлд Засгийн газраас санал аван холбогдох зохицуулалтуудыг тусган сайжруулан боловсруулсан гэж байлаа.

0-02-06-b9689b8a32d91dfc43ac3d9e7bc97ad77c498bac9265e472ce1b727638863e8d_2259144dfeb.jpg

Хуулийн төсөл нь нийтийн эзэмшлийн орчинд төрийн болон нийтийн бүх үйлчилгээнүүдийг хүртээмжтэй болгохтой холбоотой харилцааг зохицуулсан. Энэ асуудалд тодорхой стандартыг тусгасан хууль тогтоомж байдаг хэдий ч, хууль хоорондын уялдаа холбоо байдаггүй. Иймд энэхүү төсөл нь хууль хоорондын харилцааг уялдуулан зохицуулах, хянах, хэрэгжилтийг нь хангахад чиглэснийг О.Саранчулуун гишүүн онцолсон.

0-02-06-1bbbaf631633711487876142f3705ccbda52ead60f034d9a82a912cc60dac8ea_225915876ad.jpg

Харин Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан, хуулийн төслийн үйлчлэл нь хөгжлийн бэрхшээлтэй 70 гаруй мянган иргэний эрхийг хангахад чухал нөлөө үзүүлэхээс гадна 0-9 насны 725 мянга гаруй, 65-аас дээш насны 320 мянга орчим иргэн, 5 мянга орчим жирэмсэн эмэгтэй, 2 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа эмэгтэй гээд ойролцоогоор 50-55 мянга орчим иргэн хамрагдана гээд, төслийн талаар Монгол Улсын 21 аймагт хэлэлцүүлэг хийсэн гэлээ.

0-02-06-2d8efc048b01a91f91819c81573fd04ecf446350ca39c1690a76ecd20a3c9a87_2259145203d.jpg

Монгол Улсын Их Хурлын С.Бямбацогт маш чухал хуулийн төсөл өргөн мэдүүлж буйг тодотгоод, энэ нь 126 гишүүнтэй парламент улс төрийн намуудын болон нийгмийн бүлгүүдийн олон талт төлөөллийг хангасны үр дүн гэдгийг онцолж байлаа.

Хуулийн төсөл 9 бүлэг, 27 зүйлтэй бөгөөд дараах асуудлыг тусгасан байна. Тодруулбал, саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд хүний амьдрах орчныг сайжруулах, олон талын оролцоог тусгасан тусгайлсан зохицуулалт хийн, салбар дундын бодлогоор шийдвэрлэх, төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллагын бүрэн эрх, үүрэг, оролцоог тодорхойлох, хүртээмжийн үнэлгээ хийх талаар холбогдох асуудлыг тусгасан байна.

0-02-06-d8b5dfdd5e7ecd3f61a8ea71b3c33744760ded25f656a2da0e8231cc86340bb6_2259145177b.jpg

Түүнчлэн барилга байгууламж, дэд бүтэц, авто зам, замын байгууламж, нийтийн тээвэр, мэдээллийн технологи, харилцаа холбоо, үйлчилгээнд саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмжийг хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд бие даан оролцох эрхийг хангахад чиглэсэн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэх асуудлыг тусгажээ.

Хуулийн төсөлд хүн бүр, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эх, 0–3 насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагч, хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдсан хүмүүст төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй, хүртээмжтэй хүргэх, амьдрах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх зохицуулалтыг тусгажээ.

0-02-06-8460bd51af7cbe33ddc1e9ef3eb2a8a6ac377335d7a107cafcd12fe586cc4b6a_2259145078a.jpg

Хуулийн төсөл батлагдсанаар төрийн үндсэн чиг үүрэг болох хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах саадгүй орчныг бүрдүүлж, үйлчилгээний хүртээмж сайжрах, төрийн байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг тодорхой болж хуулийн болон чиг үүргийн давхардал, хийдэл арилна гэж төсөл санаачлагчид үзжээ хэмээн Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.