Уншиж байна...
Шадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүйНийслэл хотын албан татварыг 50 хувиар бууруулах тогтоолын төслийг баталлааТөрийн өмчит болон өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүд Үндэсний баялгийн санд 378 тэрбум төгрөг төвлөрүүлжээТэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэАрхангай аймгийн Төвшрүүлэх сумаас зүүн урд зүгт 4.6 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо55 бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээХүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулахад чиглэсэн Саадгүй орчин, хүртээмжтэй үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлжээХянганы нурууны экосистемийг хамгаалах, Нөмрөгийн ДЦГ-ын нөхөн сэргээлтэд БНХАУ-тай хамтран ажилланаАвто зогсоолын ашиглалт, менежментийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийнэ
Шадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Генч Юксел, Худалдааны төлөөлөгч Кадир Жерян болон тус улсын Худалдааны яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, эдийн засгийн тусгай бүс, хөдөө аж ахуй, тээвэр, логистикийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, мөн өнгөрсөн зургаадугаар сард Монгол Улсын Шадар сайдын Турк улсад хийсэн ажлын айлчлалын үеэр санал солилцсон асуудлуудыг бодит ажил хэрэг болгох талаар хэлэлцэв.

Шадар сайд Н.Номтойбаяр Казахстаны эдийн засгийн тусгай бүсүүд нь Туркийн компаниудын хөрөнгө оруулалт, тусгай бүсийн эрх зүйн орчинд тулгуурлан хөгжиж буй туршлагыг судалж, Монгол Улсад нутагшуулах сонирхолтой буйгаа илэрхийллээ.

БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Башак Генч Юксел Монгол Улсад шинээр байгуулах эдийн засгийн тусгай бүсийн үйл ажиллагаатай холбоотойгоор техникийн багийг Турк Улсад ажиллуулж, туршлага солилцох боломжтой бөгөөд өнгөрсөн айлчлалын үеэр дэвшүүлсэн санал, санаачилгуудын хүрээнд томоохон аж ахуйн нэгжүүд хамтран ажиллах сонирхолтой гэдгээ илэрхийлсэн гэв.

Тиймээс үүний дагуу Монголын тал холбогдох ажлын хэсэг байгуулж, техникийн судалгаа, туршлага солилцох ажлыг зохион байгуулахаар боллоо. Талууд Монгол Улсаар дамжин өнгөрөх транзит тээврийг хөгжүүлэх, хөдөө аж ахуй, худалдаа, тээвэр, логистикийн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр санал солилцлоо. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.