Уншиж байна...
Б.Энхбаяр: Сайдынхаа ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд нэр төрөө сэргээлгэнэОюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг хэлэлцэх ажлын хэсэг байгууллааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөөГурван хүүхэд тутмын хоёр нь уншсан зүйлээ ойлгох суурь чадваргүй байнаУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстойХүний эрхийг хамгаалсан тогтолцоог бэхжүүлнэ гэвХүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурнаШадар сайд өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөөХүннү хотын дэд бүтцийн бүтээн байгуулалтууд үргэлжилж байнаШадар сайд Н.Номтойбаяр Турк Улсын элчин сайд, худалдааны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлааИхэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаарнаЗасгийн газар хуралдаж байнаУлаанбаатарт цас орохгүй
Оюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг хэлэлцэх ажлын хэсэг байгууллаа

Оюу толгойн ордоос 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэх 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгууллаа.

УИХ-ын Өргөдлийн болон Эдийн засгийн байнгын хорооны хамтарсан хуралдаан өнөөдөр /2026.11.17/ болж, Оюу толгойн ногдол ашгаас иргэн бүрд 857 мянган төгрөгийг хувийн дансанд нь шилжүүлэх тухай хуулийн төсөл санаачлах хүсэлт бүхий иргэн Х.Оюунбилэгийн өргөдлийг хэлэлцжээ.

Энэ үеэр Сангийн сайд З.Мэндсайхан Засгийн газар Оюу толгойн хөрөнгө оруулагч талтай хийсэн хэлэлцээрийн үр дүнд 2037 онд авах байсан ногдол ашгийг 2027 онд авахаар болсон талаар мэдээлсэн байна. Хөрөнгө оруулагч тал ногдол ашиг болох 3 их наяд төгрөгийг 2027 онд улсын төсөвт төвлөрүүлэхээ албан захидлаар баталгаажуулсан гэж тэрбээр хэлжээ.

Хуралдаанаар Оюу толгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах асуудлаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсэг байгуулах тогтоолын төслийг 52.9 хувийн саналаар баталсан байна. Ажлын хэсэгт УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтжээ.

Эх сурвалж: Монгол ардын намын бүлэг 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.