Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болсноо өнөөдөр мэдэгдсэн.
Тэгвэл Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр мөн өнөөдөр Ерөнхий сайдтай уулзаж, чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөөр болсон талаар мэдээлэл өглөө.
ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр “Ерөнхий сайд Н.Учралтай саяхан уулзаад гарч ирлээ. Ерөнхий сайдад Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд, нэр төрөө сэргээлгэнэ гэдгээ хэлчихсэн.
110 сая ам.доллароос тодорхой хэмжээний мөнгө авсан нь гүтгэлэг гэж маш олон удаа хэлсэн. Өнгөрсөн хавар Л.Оюун-Эрдэнэ Хууль зүйн сайдын албан тушаалыг авах гэж энэ гүтгэлгийг тараасан.
Монгол Улсын төрийн тэргүүн өөрөө ажлаа өгөөд нэр төрөө сэргээлгэнэ гэж ярьсан. Энэ бол манлайлал. Би улс төрч хүний хувьд сайдынхаа ажлыг өгөөд нэр төрөө сэргээлгэнэ” гэв.