Уншиж байна...
ХСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Б.Чингүнжав “Шилдэг залуу эмч”-ээр шалгарчээНөмрөгийнн ДЦГ-т гарсан түймрийн асуудлаар Япон Улсын гурван яамны төлөөлөлтэй цахим уулзалт хийжээСЗХ-ны орон тооны гишүүнд нэр дэвшигчийг бүртгэж байна“Зэвсэг-2026” нэгдсэн арга хэмжээ улсын хэмжээнд зохион байгуулагдаж байнаЭнхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээӨнөөдөр ихэнх нутгаар хүйтэн, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа, мөстөлттэй байхыг анхааруулавБ.Энхбаяр: Сайдынхаа ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөөд нэр төрөө сэргээлгэнэОюу толгойн 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг хэрхэн зарцуулахыг хэлэлцэх ажлын хэсэг байгууллааХууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өглөөГурван хүүхэд тутмын хоёр нь уншсан зүйлээ ойлгох суурь чадваргүй байнаУИХ-ын дарга С.Бямбацогт: Зээл бүрийн цаана иргэдийн цөхөрсөн итгэл бий. Үүнийг шийдэх ёстойХүний эрхийг хамгаалсан тогтолцоог бэхжүүлнэ гэвХүннү хотод дөрвөн үерийн хамгаалалтын суваг байгуулж байнаХуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулжээӨнөөдөр ихэнх нутгаар цасан шуурга шуурна
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг хүлээн авч уулзжээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний XV мотобуудлагын батальонд үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн цэнхэр дуулгатан-энхийг сахиулагчид эх орондоо ирээд байна.

Өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.Ариунбуян энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Онцгой байдлын байгууллагын 15 алба хаагчийг хүлээн авч уулзлаа. Хошууч генерал Г.Ариунбуян энхийг сахиулагчдадаа хандан НҮБ-ын энхийг сахиулах ариун үүргээ амжилттай биелүүлэн, албаны нэр хүнд цаашлаад эх орон, Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, үнэтэй хувь нэмэр оруулаад ирсэнд талархал илэрхийлэв.

Энэ үеэр үүргээ амжилттай гүйцэтгэсэн алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын даргын "Жуух бичиг", “Онцгой байдлын албаны төлөө” I, II, III зэргийн тэмдгээр тус тус шагнаж урамшуулав. Тодруулбал I-р зэргийн тэмдгээр 1 алба хаагч, II-р зэргийн тэмдгээр 2, III-р зэргийн тэмдгээр 7 алба хаагч, Онцгой байдлын ерөнхий газрын "Жуух бичиг"-ээр 5 алба хаагчийг тус тус шагнаж урамшуулсан юм.

XV ээлжинд үүрэг гүйцэтгэсэн алба хаагчдыг Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, дэд хурандаа Т.Өнербек ахалсан юм.

бичвэр нарын зураг байж магад

бичвэр нарын зураг байж магад

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://garts.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Г
Редакцийн сонголт
Шинэ
Их уншсан
Имэйл: gartsmongol@gmail.com
garts.mn © Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.